ЗАА: Улаанбаатар хотод ус зөөвөрлөдөг усан оргилуур огт байхгүй
2022-05-12

Нийслэлийн 149 усан оргилуурын 68 нь хэвийн ажилладаг

 

Нийслэлийн удирдлагаас Улаанбаатар хотын усан оргилууруудыг энэ сарын 20-ноос ажиллуулж эхлэх чиглэлийг өгөөд буй. Гэхдээ нийслэлд хэвийн ажиллах боломжтой усан оргилуур хэд байдаг бол? Бид энэ асуултыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны холбогдох албаныханд тавилаа.

 

 

Одоогийн байдлаар нийслэлд нийтийн эзэмшлийн болон хувийн буюу компанийн эзэмшлийн нийт  149 усан оргилуур бүртгэлтэй байна. Тэдгээрийн 68 нь хэвийн ажилладаг. Өөрөөр хэлбэл хотын даргын үүргийг “хэрэгжүүлэх” боломжтой гэсэн үг. Харин 49 оргилуур эвдэрсэн бол 32 нь тоо төдий, аль хэдийнэ ашиглалтаас гарчээ.

 

Актлах саналтай байгаа усан оргилууруудын ихэнх нь тоног төхөөрөмж буюу насос, моторын гэмтэлтэй аж. Төсвийн хөрөнгөөр усан оргилууруудыг засварладаг ч долоо хонохгүй ойр орчмын хөшөө баримлын гар хөлийг хугалах, насос мотор болон ус шахах хоолойнуудыг хулгайлах, сандал хаалт зэргийг хугалан, эвдэж сүйтгэдэг гэдгийг албаныхан учирлаж байна.  

 

Усан оргилуурын засвар тохижилтын ажилд нэг жилд 50 сая төгрөг төсөвлөдөг. Төсөвлөсөн хөрөнгөөс хамаараад жилд 2-3 усан оргилуурыг засварладаг байна. Өнгөрсөн онд гэхэд  Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Ардын цэцэрлэгт хүрээлэн гэсэн хоёр байршлын усан оргилуурыг засчээ.

 

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын усыг зөөвөрлөдөг үү?

 

 

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 2020 онд усан оргилууртай болов. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй үед 3.2 тэрбум төгрөгөөр байгуулагдсан усан оргилуур хийж эхэлсэн цагаасаа л хэл ам дагуулсан. Ажиллуулах болоход усыг нь зөөвөрлөж дүүргэсэн нь гал дээр тос нэмсэн үйл явдал болж байв.

 

Харин Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаныхан ‘’Улаанбаатар хотод усаа зөөвөрлөдөг усан оргилуур огт байхгүй” гэж хэлж байна. “Нийслэлийн усан оргилуурууд бүгд төвийн шугамтай холбогдсон. Том хэмжээний оргилуурын усыг хурдан дүүргэх зорилгоор зөөвөрлөж байсан удаатай’’ гэсэн мэдээлэл өгч байна.

 

Нийслэлийн 9 дүүргийн усан оргилууруудын ашиглалтын байдал

 

Дүүрэг

Усан оргилуур

Хэвийн Ажилладаг

Ажилладаггүй, Засварлах шаардлагатай

Акталж, бүртгэлээс хасах саналтай

1

Сүхбаатар

22

17

5

0

2

Чингэлтэй

10

5

5

0

3

Хан-Уул

18

8

10

0

4

Баянзүрх

34

20

10

4

5

Баянгол

25

3

4

18

6

Сонгинохайрхан

28

6

12

10

7

Налайх

5

2

3

0

8

Багахангай

4

4

0

0

9

Багануур

3

3

0

0

 

Нийт

149

 

49

32

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Чи битгий мөрөөд, усыг нь шавхаж цэвэрлэхдээ зарим үед соруулж, ажилласан усаар нь мод усалж байсан юм. Менежер Гантөмөр усыг дахин ашиглах үүрэг өгч соруулж, мод усалсан жолооч нь миний аав. МАН байгаад баярлаж яв, АН-ын суганы үс сукин сын.
2022-07-06
ЗОЧИН:
ИЙМ МУУХАЙ ХУДАЛЧ ШҮҮ ДЭЭ?, ИРГЭДИЙН НҮДЭН ДЭЭР УС ЗӨӨЖ ХИЙЖ АЖИЛЛУУЛДАГ УСАН ОРГИЛУУРАА ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ? СУМТАЙБАЗАР НЬ "ХЭДЭН ӨДРИЙН ӨМНӨ ТУУЛ ГОЛЫГ СУВАГЧИЛЖ УСАН ЗАМЫН ТЭЭВЭР ГЭЖ ЯРЬЖ БАЙСНАА, УЛААН БАЛЫН ЯРИЛЦЛАГАНД ОРОНГУУТАА ЯМАР УСАН ТЭЭВЭР? НЭГ ДАРГЫН МӨРӨӨДӨЛ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ" ГЭЭД ЭЛИЙРЧ БАЛАЙРААД УНАСАН ШҮҮ ДЭЭ? ИЙМ Л ДАРГА НАРТАЙ УЛС ХӨГЖИХГҮЙ УРАГШЛАХ Ч ҮГҮЙ??? ЯАНА ДАА ЯАНА ДАА? МАН-ЫН 4 ЖИЛИЙГ ЯАЖ БАРНА ДАА? БУРХАН МИНЬ?
2022-05-12
Иргэн:
Чи битгий мөрөөд, усыг нь шавхаж цэвэрлэхдээ зарим үед соруулж, ажилласан усаар нь мод усалж байсан юм. Менежер Гантөмөр усыг дахин ашиглах үүрэг өгч соруулж, мод усалсан жолооч нь миний аав. МАН байгаад баярлаж яв, АН-ын суганы үс сукин сын.