Хойд Солонгост хоногт 392 мянган халдварын тохиолдол илэрчээ

img

Тавдугаар сарын 15-ны ням гарагт БНАСАУ-д "үл мэдэгдэх чичрэг" өвчний 392 мянган халдварын тохиолдол илэрсэн гэж Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "өндөр халуурч байсан найман өвчтөн нас барсан" гэнэ. Энэ улсад нийтдээ 1,2 сая хүн "үл мэдэгдэх чичрэг өвчин"-өөр өвдсөнөөс 648 мянга нь эдгэрч, 564 мянга нь эмчлүүлж байгаа аж.  Халдварын улмаас амиа алдсан хүний тоо 50 болсон бөгөөд тэдний нэгээс коронавирусийн стелс-омикрон хувилбар илэрсэн аж. 

 

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хойд Солонгост "коронавирусийн халдварыг үл мэдэгдэх чичрэг өвчин" хэмээн нэрлэж байгаа гэнэ. Хойд Солонгос хоёр жил гаруйн хугацаанд халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байгаад 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр л анх удаа коронавирусийн халдвар бүртгэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар нөхцөл байдал нэн хүндэрсэн тул хатуу хөл хорио тавьж, эмийн сангуудад эм бэлдмэлийг шуурхай хүргэх үүднээс Ким Жон Ун армиа дайчлах тушаал гаргажээ.

 

COVID-19: Хойд Солонгост 18 мянган хүн халдвар авч, зургаан хүн нас баржээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

худлаа мэдээ байгаа даа. сая хүрсэн байгаа
2022-05-20