Европ болон Хойд Америкт сармагчны салхин цэцэг өвчний халдвар олноор бүртгэгдэж, тархалт хүрээгээ тэлэн халдвар бүртгэгдсэн орны тоо 14 болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Сармагчны салхин цэцэг өвчин бүртгэгдсэн орны тоо 14 боллоо
Ийнхүү олон оронд сармагчны салхин цэцэг өвчин тархаж байгаа ч энэ өвчнөөс сэргийлэх зорилгоор бүх нийтийг дархлаажуулалтад хамруулах шаардлагагүй гэж ДЭМБ үзэж байгаа гэнэ.
ДЭМБ-ын Европын товчооны онц аюултай эмгэг төрөгчийн асуудал эрхэлсэн хэлтсийн тэргүүн Ричард Пебодигийн үзэж байгаагаар, хувийн ариун цэврийг сахих, аюулгүй бэлгийн харилцаанд орох нь сармагчны салхин цэцэг өвчнөөс сэргийлэхэд хангалттай арга хэмжээ аж. Түүнчлэн халдвар илэрсэн тохиолдолд хавьтагчдад хяналт тавьж, халдвар авсан хүмүүсийг тусгаарлах шаардлагатай гэж тэрбээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Сармагчны салхин цэцэг өвчин Африкийн зарим бүс нутгуудад л бүртгэгдэж байв. Харин энэ оны тавдугаар сард Их Британи, Португали, Испани, Франц, Бельги, Герман зэрэг орнуудад бүртгэгдсэн юм. Цаашлаад Европ, Хойд Америкт энэ өвчин бүртгэгдсэнээр халдвар илэрсэн орны тоо 14 болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |