Украины шүүх Оросын цэрэгт бүх насаар нь хорих шийтгэл оноов
2022-05-24

Украины Ерөнхий прокурорын газар тус улсын Сумск мужид энгийн оршин суугчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Оросын цэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд илгээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Оросын цэрэг зэвсэггүй иргэнийг хөнөөсөн гэм буруугаа хүлээжээ

 

Хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн нь Эрхүү хотын уугуул, Москва мужийн Кантемировын танкийн дивизийн алба хаагч, 21 настай Вадим Шишимарин юм. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Сумск мужийн Чупаховка суурингийн зэвсэггүй оршин суугчийг хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон гэж Украины хэвлэлүүд мэдээлж  байсан юм. Шишимаринтай холбоотой хэргийн ээлжит шүүх хурал тавдугаар сарын 23-ны өдөр Киевт болжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Сумск мужийн Чупаховка суурингийн 62 настай иргэнийг хөнөөсөн гэм буруугаа хүлээсэн Оросын цэрэг Вадим Шишимаринд Киевийн шүүх бүх насаар нь хорих шийтгэл оноосон байна. 

 

Тэрбээр өмнөх шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Украины зэвсэггүй иргэнийг буудах тушаалыг түүнд өгснийг биелүүлсэн хэмээн мэдүүлж байлаа. Оросын Батлан хамгаалах яам Шишимарины шүүх хуралтай холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оростой нэгдэхгүйн тулд оросуудыг алж эх орноо хамгаалахгүй яахын
2022-05-26
Худлаа гэнэ лээ
2022-05-26
Орсууд ч тоохгүй хаях байх даа
2022-05-24
Зочин:
Золиос болж дээ.Украйнууд өөрсдөө аймаар их террор хийсэн шүү
2022-05-24
Оростой нэгдэхгүйн тулд оросуудыг алж эх орноо хамгаалахгүй яахын
Худлаа гэнэ лээ