Дайн эсэргүүцэж ажлаасаа халагдсан Оросын дипломатчийн талаар Кремль тайлбар хийжээ
2022-05-25

Женев дэх Оросын төлөөлөгчдийн багийн гишүүн, дипломатч Борис Бондарев ОХУ Украинд өдүүлсэн дайныг эсэргүүцэн, ажлаасаа халагдах хүсэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Оросын дипломат: Эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй


НҮБ-ын төв байранд хамтдаа ажилладаг ажилтнуудад Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн захидал илгээн, ажлаасаа халагдах шийд гаргасан дипломатч Борис Бондаревын үйлдэлтэй холбоотойгоор Оросын эрх баригчид тайлбар хийжээ.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Бондаревыг "тэр цаашид бидэнтэй хамт биш, бидний эсрэг болсон" хэмээн мэдэгдсэн байна.

 

"Тэр Оросын удирдлагын үйлдлийг шүүмжилсэн. Харин Оросын удирдлагын үйлү ажиллагааг манай орны бараг бүх хүн ам дэмждэг юм шүү. Эндээс харахад, энэ ноёнтон манай улсын нийтлэг, нэгдмэл байр суурийн эсрэг зогссон" хэмээн тэрбээр сэтгүүлчдэд өгүүлжээ.

 

Бондарев хамтран ажиллагсаддаа илгээсэн захидалдаа "эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй" хэмээсний дээр Украины эсрэг Оросын өдүүлсэн дайныг "Украины төдийгүй Оросын ард түмний эсрэг үйлдсэн хамгийн ноцтой гэмт хэрэг" хэмээн нэрлэж байв. Тэрбээр ВВС агентлагт ярилцлага өгөхдөө аюулгүй байдлынхаа төлөө санаа зовниж байгаа ч хилийн чанадад улс төрийн орогнол хүсэх талаар хараахан шийдвэр гаргаагүй хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путин бол сэтгэцийн өвчтэй зөнөг өвгөн. Украины Оросууд хүртэл Оросуудыг үзэн ядаж оросоор ярихаасаа татгалзаж украин хэл сурч байгаа ба Оросын эсрэг Украинчуудтайгаа хамт байлдаж гавьяа байгуулж байна даа. Путины ачаар Украин битгий хэл Европын холбоо нэгдэж чадсан НАТО бүр 2 гишүүнээр өргөжлөө. Балтийн тэнгис Оросын флот гарцгүй болсон. Финляндаас Санкт Петербург Москва руу пуужин харвах боломжтой ккк. Оросыг бүх газраас хөөж агаарын тээвэр төмөр зам автотээвэр усан тээвэр дампуурч нисэх буудлууд далайн болон төмөр замын боомт буудлууд хүлээж авахгүй болсон ккк
2022-05-29
Тэнэгээ бүү олонд харуул. Бункерийн хөгшин ПУТИН Орос орныг сүйтгэж ертөнцөөс тусгаарлаж чадлаа. Украин ялах нь тодорхой Орос задрана. Орос бол сэтгэцийн өвчтэй зомби хүмүүсийн орон
2022-05-29
Zеленский чинь ялагдахаа мэдээд боож үхэх гэж байна.тусламжаа нэм гээд.нөгөөдүүл нь элсэнд ус асгахтай адил юм болхоор одоо болиж байна даа хаха
2022-05-28
Тэнэгээ бүү олонд харуул. Бункерийн хөгшин ПУТИН Орос орныг сүйтгэж ертөнцөөс тусгаарлаж чадлаа. Украин ялах нь тодорхой Орос задрана. Орос бол сэтгэцийн өвчтэй зомби хүмүүсийн орон
урвагч нохойн үхлээр үхнэ.америк болон европ ганц иргэнийхээ төлөө ч хил нэвтэрч дайн,тусгай ажиллагаа хийдэг.тэхэд украйны неонацистууд 18 000 орос хүн алж хядсан байгаа болхоор оросын түмэн зөв
2022-05-28
Хүн сайн ч бай муу ч бай ,хэзээ ч өөрийн эцэг эхийг бусдад муулдаггүй л байхгүй юу, бусдаар сольдоггүй л байхгүй юу. Түүн лүгээ адил эх орноо муулж эх орноосоо урвана гэдэг адгийн новшийн хийх зүйл.
2022-05-27
иргэн:
Оросууд итгэлцэл, нэр хүнд гээч зүйлийг үл тоомсорлодог, хүчээр түрий барьдаг, өөрийн болон бусад улсын иргэдийн амь нас, ахуй амьдралыг юман чиний боддоггүй нь илт харагдаж байгаа. Тэд 300-400 жилийн өмнөх Оросын эзэнт улсын философиор 21-р зуунд амьдарч байна. Гэтэл бусад хөгжингүй улсууд иргэдийнхээ эрх чөлөө, амьдралын түвшинд илүү ач холбогдол өгдөг болоод удаж байгаа. Одоо ОХУ-ын, иргэдийнх нь нэр хүнд хөгжингүй улсуудын дунд навс унаж, үргэлж дорд үзэгдэж шоовдорлогдож байх тавилантай боллоо
2022-05-27
олон оросууд дайныг эсэргүүцэж жагссан
2022-05-26
Оросууд муу хүмүүс юм байна. Хүмүүс алах сайн үйл биш. Дайн хийж байгаа болгоны эсрэг байна. Хүмүүсийг алж байгаа оросууд маш муу хүмүүс. Орос хэнд ч таалагддаггүй хэн ч СССР т оросыг хүсэхгүй эсэргүүцэх хэрэгтэй орос сөнө СССР дахиж босохгүй
2022-05-26
Мөнхжаргал:
Ухааны сүвээ жаахан нээ
2022-05-25
Галт:
Удирдлагаа шүүмжлэх зоригтой Орос сэхээтэн байна даа. Орост удирдагчаа шүүмжлэх хүн байдаггүй бүгд дэмждэг гэнэ. Тэгэхээр тун ховор, өөрийнхөөрөө Орос хүн байна. Алуулах байх да, чаваас
2022-05-25
олон оросууд дайныг эсэргүүцэж жагссан
ум аа хум,
2022-05-25
урд өмнө үйлдвэрлэсэн үхмэл хөрөнгө эргэлтэд орсон, харин хүний тухайд бол оросууд ёстой тоохгүй шүү, үсрээд л ОХЦы. баатар цол олгоно
2022-05-25
энэ нөхрийг хэзээ нэгэн цааш харуулах нь ойлгомжтой, ум аа хум, хүн хүний нутагт ажиллаж амьдарч болно, хүн эх орноосоо урвах шиг адгийн нүгэл байхгүй, дуугүй л эх орноо орхино л биз дээ, украйны хувьд дараагийн бай нь Одесс, яана даа, тэнгист ямар ч гарцгүй болгосон хойно энэ дайн дуусна, үнэхээр агуу ОРОС орон юм даа, аятайхан байхгүй бол манай улс шиг улсууд юу болохыг харуулсан шиг харуулж байна
2022-05-25
Мөнхжаргал:
Ухааны сүвээ жаахан нээ
Зочин:
Оросууд Киев, Харьков, Черниговыг эзэлэ чадахгүй ухарсан шарандаа Донбаст бүх хүчээ төвлөрүүлэн эрчимтэй дайрч эхэллээ. Магадгүй Луганск мужийг бүрэн хяналтаа оруулахад ойрхон болжээ. Маш их хохирол амсаж буй боловч энэ нь тийм ч чухал биш бололтой. Хүн хүчний, зэвсгийн хохирол нь Афганистанд байлдсан 10 жилийнхээс даваад байна. Ердөө 3 сард шүү. Украин бууж өгөхгүй нь тодорхой боллоо. Цуст дайн үргэлжилсээр
2022-05-25
Zеленский чинь ялагдахаа мэдээд боож үхэх гэж байна.тусламжаа нэм гээд.нөгөөдүүл нь элсэнд ус асгахтай адил юм болхоор одоо болиж байна даа хаха
ум аа хум,
урд өмнө үйлдвэрлэсэн үхмэл хөрөнгө эргэлтэд орсон, харин хүний тухайд бол оросууд ёстой тоохгүй шүү, үсрээд л ОХЦы. баатар цол олгоно