Украины мужид Оросын өдрийг улсын баяр болгон тэмдэглэнэ

ОХУ Украины Херсон, Запорож мужид хэсэгчлэн хяналт тогтоож, улмаар Оросын үүрэн холбоог нэвтрүүлэн, орос хэлийг төрийн хэлний статустай болгож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Украины хоёр мужид Оросын үүрэн холбоог нэвтрүүлжээ
ОХУ эдгээр бүс нутгуудад хяналтаа тогтоох ажлаа улам лавшруулж, Оросын баярыг зохион байгуулахаар болсон байна. РИАФАН агентлагийн мэдээлснээр, Запорож мужийн оршин суугчид энэ онд анх удаа Оросын өдрийг улсын баяр болгон тэмдэглэнэ гэж мужийн эрх баригчид мэдэгджээ.
Энд дуулгахад, Оросын өдөр гэсэн баярыг ОХУ-д 1992 оноос эхлэн жил бүр тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээр амардаг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ