Мэргэжлийн хяналтын байгууллагын арчаагүй байдал махны экспортыг зогсоох нь
2022-06-02

Монгол Улс хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийн жагсаалтын тэргүүн эгнээнд яваа. Хавдарын эмнэлгийг дүүргэж, очер дарааллыг хүлээн шаналж байгаа хүмүүсийн өвчлөлийн шалтгааныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хайх хэрэгтэйг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичсэн байв. Энэ дүгнэлт туйлаас үнэн гэдгийг сүүлийн өдрүүдэд өрнөж буй махны хэрүүл харуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа нэр төртэйгээр хийдэг байсан бол монголчууд идэж, ууж буй хүнсэндээ санаа зовохгүй байх байв. Бүр идэж, уусанаасаа үүдэж өвдөхгүй, үхэхгүй байх байлаа. Ядаж л 70 сая малныхаа махыг санаа зовохгүйгээр идэж амьдрах байв. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа огт хийдэггүй аж. Үүнийг Эмээлтийн махны үйлдвэрийн асуудал хангалттай харууллаа. Тус газар ажлаа хийдэг байсан бол ийм асуудал огт үүсэхгүй байв.

 

Махны үйлдвэрүүд ажиллах ёстой, хэдийгээр их хэмжээтэй биш ч манай улс мах экспортлогч орон. Жилд 200 гаруй сая ам.долларыг махны экспортоос олдог улс. Экспортолж байгаа болон идэж байгаа махны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, баталгаа өгөх ёстой. Хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой учраас хүнсний аюулгүй байдал мэргэжлийн хяналтын байгууллагын амин чухал асуудал байх учиртай. Төлөвлөгөөт нэрээр хяналт шалгалтыг хэзээ ч хойшлуулж болохгүй гэсэн үг.

 

Гэвч энэ байгууллагад найдах хэрэггүйг Монгол даяараа, цаашлаад экспорт хүлээн авагч орнууд харж байна. Аюулгүй байдал огт хангагдаагүй хүнс хэрэглэж байгаа монголчууд хавдрын эмнэлгээ дүүргэж, дэлхийн жагсаалтыг тэргүүлэх нь аргагүй.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлаа хийдэггүй хариуцлагагүй байдал иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй улсын эдийн засгийг хорлох хэмжээнд хүрчээ. Эмээлтийн махны үйлдвэрийн асуудал өндрөө авсаар эцэстээ махны экспортыг зогсоох хэмжээнд хүргэхийг үгүйсгэх аргагүй байна. Цар тахлаас үүдэн тэг зогсолтод очоод байсан экспорт арай ядан сэргэх хэмжээнд хүрэхэд төрийн байгууллага нь улсаа хорлочихлоо. Орос, Хятад, Вьетнам улс Монголоос мах авахгүй гэхэд л манай улсын махны экспорт таг зогсоно.

 

Тэдний чихэнд эрүүл бус махны тухай сонсогдох төдийд л хаалгаа хаачихна. Учир нь хил гааль, хяналтын мэргэжлийн байгууллагууд нь ажлаа ягштал хийдэг. Мах байтугай хольц бодисууд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нүүрс Эрээний гаалийн бүсэд овоорч, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихоод байгаа. Тэгэхээр Монголын мах импортлогч улсын гаалийн хяналтын бүсийг ч давахгүй нөхцөл байдалтай тулгарна гэсэн үг.   

 

Тэгэхээр хятадуудыг зүхэж, сэтгүүлчдийг харааж байхын оронд Мэргэжлийн хяналтын байгууллага, хүнсний улсын байцаагч нарт нь хариуцлага тооц. Энэ байгууллагыг илүү чадавхжуул эсвэл татан буулга. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал мэргэжлийн хяналтын байгууллагад чадвар чадавхтай байцаагч байхгүйг хэлж байсан нь үнэнээс хол зөрсөнгүй.

 

Ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэсэн нүсэр том бүтэцтэй энэ байгууллага хүнд суртал, авлигыг өөгшүүлснээс өөрөөр ажилласангүй. Энэ байгууллага ажлаа хийдэг байсан бол иргэд идэж буй хүнсэндээ эргэлзэхгүй байх байлаа. Гаднаас орж буй бүтээгдэхүүн байг гэхэд дотоодын хүнсээ ч хянаж чаддаггүй төрийн байгууллагын хэрэг угаас алга. Татан буулгаж, төсвийн хөрөнгийг хэмнэе!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
мэргэжлийн байцаагч байдаггүй юмдаа. Зүгээр л нэг ХААИС дипломны хавтасууд л байдаг. Шинэ мэдлэг мэдээлэл юу ч мэдэхгүй
2022-06-03
арай шүү:
8 нэрийн дэлгүүрүүдийг 20 жил торгож байгаа газар шүү дээ. 20 жил торгохдоо дэлгүүрийн үйл ажиллагааг сайжруулах зүйлс хийж чадаагүй ийм газар цаашдаа яагаад ч байх боломжгүй
2022-06-03
Энэ бол шадар сайд нь садар сайд болсоны гай.
2022-06-03
Ganaa:
Ажлаа мэддэг мундаг байцаагч нар зөндөө л байгаа байх, арчаагүй ажлаа мэддэггүй дарга нар томилогдож төрийн байгууллагын ажлыг самарч байгаагийн хор уршиг шүү дээ
2022-06-02
мэргэжлийн байцаагч байдаггүй юмдаа. Зүгээр л нэг ХААИС дипломны хавтасууд л байдаг. Шинэ мэдлэг мэдээлэл юу ч мэдэхгүй
зочин:
Мэргэжлийн хяналтад мэргэжлийн бус хүмүүс ажилладгийн гай, дээр нь жинхэнэ авилгад идэгдсэн газар мөнөөсөө мөн, ийм байдалтай удаан ч явж байна, цаашид ч энэ хэвээрээ нэг хэсэгтээ л явах биз
2022-06-02
Иргэн:
Дарга нар ,эрхтэн мэдэлтнүүд нь авилга авахаас өөр юм бодохгүй байгаа юм чинь энэ байгууллагын ажил яаж олигтой байх вэ? Дандаа юу ч мэдэхгүй, мэргэжлийн бус юмнууд дарга нь болдог биз дээ
2022-06-02
Мөнхийн ашиг сонирхол дагдаг байгууллага:
Мэргэжлийн байгууллагад мэргэжлийн бус хүнийг улс төрөөс томилдог учраас мэргэжлийн үнэ цэнэ байхгүй томилогдсон цүнх баригч нь даргад мөнгөнд үйлчилж эсрэгээр зөв шударга иргэдийг төрийн нэрийн өмнөөс дарамталж торгож "ТОМ"улсуудад бизнесийг нь булааж өгдөг НОХОЙ болсон..Юун лаборатори хуруу шил ч байхгүй байж баахан дүрэм журам цээжилсэн хууль гуйвуулсан цаас шидэлсэн "ГАР ХАРСАН" хүмүүсээ соль
2022-06-02
АЖИЛА ХИДЭГГУИ МЭДДЭГУИ МАЛНУДАС БОЛЖ АРД ТУМЭН ХОХИРЧ БАИНА
2022-06-02