Орост Кока-Кола ундааг Funkey Monkey орлоно
2022-06-17

Кока-Кола компани Оросын зах зээлийг орхиж,  дистрибьютерүүд нөөц бүтээгдэхүүнээ худалдаж дууссаны дараа энэ улсад дахин Кока-Кола брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй гэж компани мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. 

 

Кока-колагүй Орос

ОХУ Украин руу халдсанаас хойш дэлхийн брэндүүд энэ улсын зах зээлийг нэг мөр орхиж, улмаар оросууд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Өмнө нь Макдональдс Оросоос гарахад оронд нь "Вкусно и точка" сүлжээ зоогийн газар байгуулж байсан оросууд энэ удаад Кока-колаг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болжээ.

 

"Фонтанка.ру" цахим хуудсын мэдээлснээр, Орост Кока-Кола, Фанта ундааны оронд "Funkey Monkey", "Orange" гэсэн ундаа гаргахаар болсон гэнэ. Амт нь Кока-кола, Фанта ундаатай адил, гэхдээ шинэ дизайн бүхий саванд ундааг савлах аж. Чихэвч зүүж, саравчтай малгай өмссөн сармагчин дүрсэлсэн сав бүхий энэ бүтээгдэхүүн "Өөрийн хэмнэлээр амьдар" гэсэн уриатай юм байна.

 

Funky Monkey ундаа хэзээ худалдаалагдаж эхлэх, мөн бүтээгдэхүүний үнэ ямар байх талаарх мэдээлэл гараагүй байна. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад дундаж үнэтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
кола шал амтгүй юу нь гоё юм бол.бөөн нялуун чихэртэй түлэнхий амттай муухай хар ус. квас бол тасархай ундаа.
2022-06-27
ард:
машины зэв арилгагч гэдэг шүүдээ
2022-06-18
odoo terelj selenge undaagaa exportloo h biz manaihan
2022-06-18
Ямар гоё вэ:
Одоо бид Орос ах нараасаа энэ гоё ундааг авч уух нь
2022-06-17
Жилийн дараагаас ядарч баларсан Орос оронруу Кока-Кола манайхан көөж хэдэн зоос олдог шинэ "ганзага" гарах нь дээ.
2022-06-17