Донбасст ажиллах Оросын иргэдэд хоёр дахин өндөр цалин амлажээ
2022-06-21

ОХУ Украинд дайн дэгдээж, улмаар энэ улсын хэд хэдэн бүс нутагт хяналтаа тогтоож, Орост нэгтгэх алхмуудыг ээлж дараалан авч хэрэгжүүлсээр байгаа юм. Украины Херсон, Запорож мужид хяналтаа тогтоож, энэ мужуудад Оросоос ажиллах хүч татахаар оюутнуудад өндөр цалин амлаж байсан бол энэ удаад Донбасст Оросын иргэдийг томилон ажиллуулахаар бэлдэж байгаа талаар Медуза мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Донецк, Луганскийн бүгд найрамдах улсад "дэд бүтцийн объектуудыг сэргээн босгох, хүн амд үйлчилгээ үзүүлэх" зорилгоор томилогдон ажилласан Оросын төрийн болон бусад байгууллагуудын ажилтнуудад хоёр дахин өндөр цалин олгох тогтоолыг ОХУ-ын Засгийн газар гаргажээ. 

 

Түүнчлэн Донбассаас гадна "бусад нутаг дэвсгэрт" дээрх зорилгоор томилогдон ажиллах хүмүүст ч хоёр дахин өндөр цалин олгохоор шийдсэн бөгөөд "бусад нутаг дэвсгэр" гэдэгт ямар бүс нутгийг багтааж байгаа талаар тодруулаагүй байна.

 

Украины эзлэгдсэн нутгийн сургуулиудад ажиллах саналыг Оросын оюутнуудад тавьжээ

Shuud.mn
Сонин хачин