Худалдааны төвд Оросын арми цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2022-06-28

Оросын арми зургадугаар сарын 27-ны өдөр Украины Кременчуг хотод агаараас цохилт өгч, хүний амь эрсэдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Оросын пуужин Украины худалдааны төвийг онож, 16 хүн амиа алдлаа

 

Ням гарагт ийнхүү агаараас цохилт өгсний улмаас Кременчуг хотын "Амстор" худалдааны төв бүрэн сүйдэж, өөр нэг барилга пуужинд өртсөн байна. Энэ цохилтын улмаас 16 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол худалдааны төвийн нурангаас 17 цогцос олсны дээр нэг хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Ингэснээр ням гарагт Оросын арми худалдааны төвд цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгдсэн байна.

 

Украины Прокурорын газрын мэдээлснээр, эмнэлгийн тусламж авахаар 59 хүн хандаж, 24 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагийн дотроос зургаан хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн 36 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажил үргэлжилж байгаа гэж Украины үнэн сонин мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hg:
Наалдаа оросын бууны нохой!!!
2022-06-29
Шаал даа Оросын бууны нохой!!!
2022-06-29
Кса:
Цохилтын бай худалдааны төв биш, НАТО болон Америкаас хүлээж авсан зэр зэвсгийн агуулах байлаа. Агуулахаас үүссэн дэлбэрэлтэд худалдааны төв өртсөн. Хэрэв уг худалдааны төвийг онилсон бол дотор нь байсан 1300 хүн бүгд байхгүй болно биз. Хэргийн гол нь энд л байгаа юм даа.
2022-06-28
hg:
Наалдаа оросын бууны нохой!!!
Шаал даа Оросын бууны нохой!!!