Пелоси Тайваньд айлчилж болзошгүй тул БНХАУ цэргийн сургуулилалт хийнэ 
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси энэ өдрүүдэд Азийн орнуудаар айлчилж байна. Түүнийг энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Тайваньд айлчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарч, Хятад үүнийг эрс эсэргүүцэн удаа дараа сүрдүүлсэн мэдэгдэл хийж байлаа. Нэнси Пелосигийн айлчлалын хөтөлбөрт Тайвань албан ёсоор тусгагдаагүй ч түүнийг энэ арал дээр айлчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм. 

 

Үүнтэй холбоотойгоор БНХАУ Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилалт хийхээр болжээ. Синхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн сургуулилалт наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд болох юм байна. Энэ хугацаанд Өмнөд Хятадын тэнгист цэргийнхнээс өөр хүн хүч, техник оруулахгүй аж. 

 

Түүнчлэн наймдугаар сарын нэгнээс дөрөвний хооронд Бохайн тэнгист байлдааны буудлага бүхий сургуулилалт болох аж. Өмнө нь, долдугаар сарын 30-ны өдөр ч Хятадын арми Фужянь мужийн орчимд тэнгисийн сургуулилалт хийж байлаа. Энэ сургуулилалт нь Ардын чөлөөлөх арми үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойд зориулагдсаны дээр Нэнси Пелоси айлчилж болзошгүйтэй холбоотойгоор зохион байгуулагджээ.

 

БНХАУ: Пелоси Тайваньд айлчилвал Хятадын арми гар хумхин суухгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин