БНХАУ Тайванийн улс төрчдийн эсрэг хориг тавьжээ

img

БНХАУ Тайванийн долоон улс төрчийг арлын тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаалтад багтаан, тэдний эсрэг хориг тавьсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ дахь Тайванийн төлөөлөгч Сяо Мэйцинь, Пелосиг угтсан, Хууль тогтоох байгууллагын орлогч дарга Цай Цичань болон бусад улс төрчид хоригт багтсан бөгөөд БНХАУ тэднийг "арлын тусгаар тогтнолыг дэмжигч нугарашгүй салан тусгаарлагчид" хэмээн нэрлэсэн байна. 

 

Энд дуулгахад, Бээжин эсэргүүцэж байгааг үл хайхран Тайваньд газардсан Нэнси Пелосигийн айлчлалын дараа Хятад, Тайванийн хоорондын харилцаа хурцадсан юм. Энэ айлчлалын дараа Нэнси Пелоси болон түүний төрөл төрөгсдийн эсрэг БНХАУ хориг тавьж, АНУ-тай  зарим төрлийн хамтын ажиллагаагаа тасалж, Тайванийг тойрсон цэргийн сургуулилалт хийж байв.

БНХАУ: Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авна

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ