Оросын арми Харьковт дахин цохилт өгчээ

Оросын арми лхагва гарагийн үдэш Харьков хотод пуужингийн цохилт өгсний улмаас долоон хүн амиа алдаж, 17 хүн гэмтэж бэртсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Дайны 175 дахь өдөр: Оросууд нийтийн байранд цохилт өгч, долоон хүн амиа алдав
Пүрэв гарагт ч мөн Оросын тал дахин цохилт өгсөн талаар "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр, цохилтын улмаас таван хүн гэмтэж, гал гарчээ.
"Эзлэн түрэмгийлэгчид Харьковт дахин пуужингийн цохилт өглөө. Үүний улмаас хэд хэдэн гал түймэр гарч, таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Холбогдох албаныхан хэргийн газарт ажиллаж байна" хэмээн хотын дарга Игорь Терехов мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Оросын арми пүрэв гарагийн 04:32 цагаас эхлэн таван удаа пуужингийн цохилт өгсөн байна. Холодногорск дүүрэгт унасан пуужингийн улмаас гал түймэр гарч, одоо захиргааны барилга шатаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ