Буриадад Украин руу дайнд оролцох сайн дурынхныг бүртгэж байна

"Байкал" нэртэй гэрээт цэргийн хэсгийг Буриадад бүрдүүлж эхэлсэн талаарх мэдээлэл долдугаар сарын сүүлээр гарч байлаа. Одоо энэ бүртгэл дуусах дөхөж байгаа гэж Буриадын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Информполис мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, мэргэжлийн баг бүрэлдэхүүн, үндсэн хэсэг хэдийнэ бүрдсэн ч гэрээгээр алба хаах цэргийн алба хаагчдыг цааш бүртгэх шаардлагатай байгаа гэнэ. "Байкал"-ын эгнээнд багтах хүмүүст нэг удаад 100 мянган рубль өгнө гэж амалжээ. Сайн дурын цэрэгт тавигдах шаардлагын тухайд биеийн эрүүл мэнд сайн, дундаас дээш боловсролтой, ял шийтгэлгүй байх ёстой аж.
Энд дуулгахад, нэг сая хүрэхгүй хүн амтай Буриад улс ОХУ-ын субъектүүд дундаас хамгийн ихээр цэргээ алдсан бүс нутагт тооцогдож байгаа юм. Украинд дайн эхэлснээс хойш Буриадын 280 гаруй цэрэг амиа алджээ.
Гармажапова: Буриадад нийтийн тээврээр дүүрэн дайнд уриалсан зарлалууд
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ