Блинкен: Оросууд төмөр замын өртөөнд цохилт өгсөн нь харгислал

Украины Чаплино төмөр замын өртөөнд Оросын арми цохилт өгсний улмаас олон хүн амиа алдаж, шархадсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Зеленский: Оросууд төмөр замын өртөөнд пуужингийн цохилт өгсний улмаас олон хүн амиа алдлаа
Энэ аймшигт үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр энэ цохилтыг харгислал, үүнийг үйлдсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой хэмээн онцолсон байна.
"Иргэдээр дүүрсэн төмөр замын өртөөн дээр Оросын арми пуужингийн цохилт өгсөн нь харгислал. Бид дэлхий даяарх түншүүдтэйгээ хамтдаа Украиныг дэмжиж, Оросын албаны этгээдүүдээс хариуцлага нэхсээр байх болно" хэмээн Блинкен Твиттер хуудсандаа бичжээ.
Оросын арми Чаплино өртөөнд наймдугаар сарын 24-ний өдөр цохилт өгсөн бөгөөд энэ цохилтын улмаас 16 хүн амиа алдсан гэх урьдчилсан мэдээлэл гарч байв. Гэвч харамсалтай нь, амиа алдсан хүний тоо нэмэгдэж, наймдугаар сарын 25-ны мэдээллээр, Оросын пуужингийн цохилт өгсний улмаас амиа алдсан хүн 22, мөн 22 хүн шархаджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ