Чехийн араас Германд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөв
2022-09-06

Өнгөрсөн амралтын өдөр Чехийн нийслэл Прага  хотноо эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлт, засгийн газрын бодлогыг шүүмжилсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, үүнд 70 мянган орчим хүн оролцсон талаар бид өмнө нь гадаадын агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа. 

Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Прага хотод болжээ

Үүний араас Германд олныг хамарсан жагсаал болжээ. DW агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын тавны үдэш Лейпциг хотноо Холбооны засгийн газрын эрчим хүчний болоод нийгмийн бодлогыг шүүмжилсэн хэд хэдэн жагсаал болсон байна. 

 

Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон нь эрчим хүчний түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөнтэй холбоотой аж. Хэдийгээр эрх баригч эвсэл 65 тэрбум еврог ард түмэндээ нэмэлт тусламжийн багц болгон зарцуулахаар шийдсэн ч энэ арга хэмжээ нь хангалтгүй гэж жагсагчид үзсэн байна.

 

"Нийгмийн хүйтний эсрэг халуун намар" уриатай зохион байгуулсан Зүүний намын жагсаалд 3000 орчим хүн оролцжээ. Харин Германд барууны экстремист, үндсэн хуулийн эсрэг байгууллага гэж үздэг "Эрх чөлөөт Саксони" зэрэг барууны бүлгэмүүдийн зохион байгуулсан жагсаалд 1000 орчим хүн оролцсон байна.

 

DW агентлагийн мэдээлснээр, Лейпциг хотын төвд байх Аугустусплатц талбай дээр жагсагчдыг тогтоон барихын тулд цагдаа нар олноор жижүүрлэж байжээ. Гэсэн ч энэ үеэр хэд хэдэн сөргөлдөөн гарсан гэнэ. 


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болж байна барууны гөлөгнүүд улс орныг турхирчзэвсэг нийлүүлж хөгшөн жаавийг дуурайхаар тэгдэг юм
2022-09-07
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-06
Dandaa post sots hotuudad ni jagsaal bolj
2022-09-06
КГБ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА
2022-09-06