Украины дайнд 6000 орчим хоригдлыг татан оролцуулсан байж болзошгүй
2022-09-20

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлж, энэ дайнд цэргийн бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амссан тул сайн дурын хөлсний цэргүүдийг татах аян Орос даяар өрнөж байгаа талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд дамжуулсаар байгаа юм. Өмнөх цалин хөлсөөс өндөр шан харамж амлаж байгаа ч амь насаараа дэнчин тавьж сайн дурын цэрэг болох хүсэлтэй хүн ховор байгаа тул гэмт хэрэг үйлдэн, хорих газарт ял эдэлж байгаа хүмүүсийг цэрэгт элсүүлэх болсон гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн тархаж байна. 

 

Энэ арга барил хэрэгжээд удсан бөгөөд Орсоын 37 засан хүмүүжүүлэх газраас 5786 хоригдлыг ухуулан, цэрэгт элсүүлснээс 2036  хүнийг байлдааны ажиллагаа өрнөж буй нутаг дэвсгэр рүү хүргэсэн гэж Оросын хараат бус  хэвлэл болох "Важные истории" цахим хуудас мэдээлжээ. 

 

Сэтгүүлчдийн онцолсноор, тэд засан хүмүүжүүлэх газрууд дахь өөрсдийн эх сурвалж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг телеграм хуудсууд, итгэж болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд тулгуурлан энэ тоог гаргасан гэнэ.

 

"Важные истории" цахим хуудсын мэдээлснээр, "Группа Вагнера" хувийн цэргийн компанийн ухуулагчид зарим хорих газарт давтан ирэх болжээ. Петербургийн "Яблоневка" засан хүмүүжүүлэх газраас гэхэд гурван удаа хоригдлуудыг цэрэгт элсүүлэн авч явсан гэж тэнд хоригдож буй иргэний төрөл төрөгсдийн нэг "Важные истории" сонины сэтгүүлчдэд ярьжээ.

 

"Одоо гэрээ байгуулж, хөлс харамжтайгаар дайнд явах боломжтой, одоо явдаггүй юм гэхэд хожим нь тэднийг ямар ч хөлс мөнгөгүйгээр дайнд илгээх тул одоо л сонголт хий" гэж хоригдлуудыг ятгаж байгаа гэнэ.

 

"Русь сидящая" хүний эрхийг хамгаалах төслийн тэргүүн Ольга Романовагийн мэдэгдсэнээр, Ленинград мужийн Форносово хорих газраас хоригдлуудыг дор хаяж хоёр удаа зөөсөн гэнэ. Оросын засан хүмүүжүүлэх газруудаас 11 мянга гаруй хоригдлыг цэрэгт ятган элсүүлж, ойролцоогоор 3000 хүнийг дайнд илгээсэн байж болзошгүй гэж Ольга Романова сэтгүүлчдэд мэдээлжээ. 

 

"Өмнө нь гурав хоногт нэг удаа 40 орчим хүн бидэн рүү захидал илгээж, шоронгоос хоригдлуудыг авч явж байгаа талаар бичдэг байсан бол одоо өдөр бүр шахам олон зуун хүнээс захидал ирж байна" хэмээн Ольга Романова өгүүлжэ.

 

Энд дуулгахад, сүүлийн үед Оросын хоригдлуудыг, тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг "ЧК Вагнера" компанийн бүрэлдэхүүнд багтаан, дайнд оролцуулахаар элсүүлж байна гэх мэдээлэл ихээр гарах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ компанийн эзэн гэгддэг Евгений Пригожин өөрөө суртал ухуулга хийж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд түгэж байв. Энэ бичлэг дээр Пригожин хоригдлуудыг хагас жил байлдсаны дараа өршөөгдөнө хэмээн амлах аж. Бичлэгтэй холбоотой ихээхэн шуугиан дэгдсэний дараа Пригожин бичлэг дээр байгаа хүнийг өөрийгөө гэж батлаагүй, мөн үгүйсгээгүй. Харин "хоригдлуудыг явуулах дургүй бол хүүхдүүдээ дайнд илгээ" гэсэн мэдэгдэл хийж байв. “Группа Вагнера” хувийн цэргийн компани нь Оросын албан бус цэргийн нэгтгэл бөгөөд цэргийн байгууллагуудын бүртгэлд байдаггүй. Гэхдээ энэ компанийн цэргүүд Сири дэх ОХУ-ын тусгай ажиллагаа, Африк, Украины дайнд оролцдог гэсэн эрэн сурвалжлах нийтлэлүүд удаа дараа гарч байлаа.

 

Пригожин: Фронт руу хоригдлуудыг явуулах дургүй байвал хүүхдүүдээ явуул

ВИДЕО: Путиний итгэмжит этгээд хоригдлуудыг цэрэгт татахаар хорих газруудад биечлэн очиж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочии:
Та.нарт.оросууд.яах.нь.яммар.хамаа.байнаа.илүү.хоншоортой.юм.бэ
2022-09-21
Хоригдлоо явуулаад уджыноо.цуврал алуурчин хүртэл дайнд үхээд Оросын баатар байлдагч болсон.. Үр хүүхэд хань ижлээ алдсан хүмүүст ?! За яахав дайнд яваад үхчүүл ч бас яахав.дээрээс нь баатар цол олгодог нь яадын бол? 6 сар байлдаад амьд гарвал гэмт хэргийг нь тэглэх юм гсэн.арай л юмдоо
2022-09-20
Бүхэл бүтэн арми дайчилж дайн хийхгүй гсн Оросын бодлого. Мэдээж хорих ангиудаас сайн дурынхан таьах бол хорих ангиудын зэрэглэл ч өөр, сонгосон байгаа. Алдаж оносон аль аавын хөвгүүдийг тэр гэхэв.
2022-09-20
Болд:
Орос чинь Дэлхийд хоёрт ордог хүчирхэг армитай улс биз дээ. Арай хоригдлууддаа тулж тартагтаа ороогүй баймаар. Украйнд Орсууд зөвхөн баруун бүсэд байрласан цэргийн ангиа "цэргийн тусгай ажиллагаа"-нд оруулсан гээ биз дээ
2022-09-20
Хоригдлоо явуулаад уджыноо.цуврал алуурчин хүртэл дайнд үхээд Оросын баатар байлдагч болсон.. Үр хүүхэд хань ижлээ алдсан хүмүүст ?! За яахав дайнд яваад үхчүүл ч бас яахав.дээрээс нь баатар цол олгодог нь яадын бол? 6 сар байлдаад амьд гарвал гэмт хэргийг нь тэглэх юм гсэн.арай л юмдоо
Иванууд сүйрч бна аа
2022-09-20
зочин:
Xөөрхий хоригдолуудад ямар ч сонголт байхгүй байна. - Oдоо л мөнгө өгч байгаа дээр нь явахгүй бол дараа нь тэртэй тэргүй мөнгөгүй үед явуулж л таарна шүү - гэж ятгахаар..
2022-09-20