Хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө байлдахаас татгалзахыг Оросын цэргүүдэд уриалжээ
2022-09-21

Оросын хүний эрхийн болон ардчилсан хөдөлгөөн гээд нийт 20 гаруй төрийн бус байгууллага Оросын цэргүүдэд хандан уриалга гаргажээ. Энэ уриалга Төрийн думаар батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Украины дайнд оролцохоос татгалзах эсвэл сайн дураар олзлогдохыг Оросын цэргүүдэд хандан уриалсан мэдэгдлийг "Весна" хөдөлгөөний цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 

 

"Төрийн дум Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дөнгөж сая шуурхай горимоор баталлаа. Ингэснээр сайн дураар олзонд бууж өгөх, анги хэсгээ дур зоргоор орхин явах, тушаал биелүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа юм. Маргааш, есдүгээр сарын 21 гэхэд л хуулийг Холбооны зөвлөл батална. Мөн энэ өдрөө л Путинд гарын үсэг зуруулахаар өгөх байх. Үүний дараа хууль албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ. Энэ нь "тусгай ажиллагаан"-д оролцох хүсэлгүй байгаа цэргүүдийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх юм" хэмээн уриалгад өгүүлжээ. 

 

Энэ уриалгад Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Украинд одоо байгаа төдийгүй Украин руу илгээхээр бэлдэж байгаа цэргийн алба хаагчдад ч хамааралтай гэдгийг хүний эрхийг хамгаалагчид онцолсон байна. Мөн энэ уриалгад хэрхэн хуулийн дагуу "тусгай цэргийн ажиллагаа"-нд оролцохоос татгалзах талаар тусгасан зааварчилгааг хавсаргасан байна. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 20-ны өдөр Оросын Төрийн дум цагаачдад иргэншил олгох тухай өөрчлөлтийг хуульд оруулсны зэрэгцээ Эрүүгийн хуульд ч өөрчлөлт оруулж, шинэ нэр томъёо, тодорхойлолтуудыг багтаасан нь ОХУ даяар ихээхэн шуугиан дэгдээж, "бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй" гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна. Учир нь энэ өөрчлөлтөд "дайчилгаа", "дайны байдал", "дайны цаг" гэсэн ойлголтуудыг багтаажээ. Нэмэлт өөрчлөлтөөр "сайн дураар олзлодвол 3-10 жилийн хорих ял", "байлдааны талбарт дээрэм тонуул хийх- 15 хүртэлх жилийн хорих ял" , "даргын өгсөн тушаалыг гүйцэтгээгүй, цэргийн эсвэл байлдааны үйл ажиллагаанд оролцохоос татгалзвал 2-3 жилийн хорих ял", "дайчилгаа эсвэл дайны байдлын үед, дайн эсвэл зэвсэгт сөргөлдөөн, байлдааны үйл ажиллагааны үед гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлөөр авч үзнэ" гэсэн  шинэ заалтуудыг тусгажээ. 

 

ОХУ цагаачдад иргэншил амлан, сайн дурын цэрэгт татахаар зэхэж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
orchin veiin zaluus gomo lesbi ch gex shig balai yum yarix yum. iim xvmvvs xvn Bush!! oligdooxon er amia bish ex orondoo yu xiixee bodoj ger etseg exee xairlaxiin tuluu amia ch solixoo siixgui. odoo boloxoor mungunees uur yu ch bodoxgui malnuud boljee
2023-07-04
Орчин цагийн гитлер Путин өвөөг цааш нь харуулах зоригтон байхгүй юм байх да?
2022-09-24
Иргэн:
Манай дүр эсгэсэн ардчилагчид, либералууд хэзээ Монголын төлөө цэрэгт явахгүй, байлдахгүй, хамгийн түрүүн л гараа өргөж хэлээ гаргана. Ийм л сурталчилгаа яваад байна даа
2022-09-23
Хэрэв аль ч улс орон аюулд орвол иргэн хүн зэвсэг барьж эх орныхоо төлөө тэмцэх л учиртай! Сүүлийн 20 гаруй жил үнэндээ Оросыг сулруулах задлах, өмнөө мөлхүүлэх зорилготой АНУ + Барууны (10 гаруй улс) дайн өдөөж, украйныг ашиглан дайтаж байгааг харж байна. Ийм үед эх орондоо зүтгэхгүй юм бол оросууд гишгих газаргүй болно. Үүний эсрэг байгаа хэн ч бай уравагч!
2022-09-23
Зочин:
Бусдыг дагаж хөгжих ядуу сэтгэлгээг орхиж өөрсдөө л хичээх ёстой. Харин манай хөгжилд Орос шиг сэтгэл харамгүй тусалсан өөр улс байхгүй шүү! Түүхээ мартвал сармагчинтай адил!
2022-09-23
Үхсэний ардчилал, хүний эрх байхав дээ, ану, барууны “ногоон”-оор санхүүждэг, гадны гар хөл болсон оросын либералуудын ганц нэг байгууллага ийм утгатай уриалга гаргасан нь улсынхаа аюулгүй байдал, үндсэн хуулийн эсрэг явуулга болж байгаа. Тэд ооосын ард түмний зэвүүцэл, эсэргүүцлийг хүлээж байна!
2022-09-23
Зочин:
Оросыг дагаад хөгжсөн түүх байхгүй.Дандаа ядуу хөгжил тааруу бөөн үндсэрхэж хийрхсэн дайн самуун авилгал хээл хахуулиар дүүрсэн улсууд оросод талтай байдаг шүү.
2022-09-22
Tegnee ter:
Очиж буудуулж үх гэж байгаа юм байлдаа
2022-09-22
3 jiliin tseregt ja baisan geedl tseejee deldsen arhichin uvuu nar baidagdaa.
2022-09-22
Хад:
Хаана байлдаж явсан бол доо дайн ч хүсэх зүйл биш Ганц олдох амьдралаа эх орон гээд Путины нэр төрийн төлөө үхэх харамсалтай
2022-09-22
Наска:
Цэрэгт юу сурч гийгүүлсэн одоогийн хүүхдүүдээс ичиж амьдрах хэрэгтэй хөгшчүүд мннь
2022-09-22
Би:
Оросын шоронгууд дүүрэх юм бна! Эх орноо хамгаалах цэрэг,эзлэн түрэмгийлэл хийж буй цэрэг 2-н сэтгэлзүй эрс тэс өөр!!!
2022-09-22
иргэн:
Яах гэж цэрэг байдагыг үүнийг тэрлэгч үхсэн нохойны хатсан бааснууд юу ч мэдэхгүй . Ямар хүү төрүүлснээс ээж минь хамаарах , ямар хүнээр мануулснаа (хамгаалуулсан) орон та минь хамаарах гэдэг юм . Цэргийн албаа 3 жил болгоё ядаж хөвгүүд ажил хийж сурна ордууд хүлээж сурна
2022-09-22
3 jiliin tseregt ja baisan geedl tseejee deldsen arhichin uvuu nar baidagdaa.
Хад:
Хаана байлдаж явсан бол доо дайн ч хүсэх зүйл биш Ганц олдох амьдралаа эх орон гээд Путины нэр төрийн төлөө үхэх харамсалтай
Наска:
Цэрэгт юу сурч гийгүүлсэн одоогийн хүүхдүүдээс ичиж амьдрах хэрэгтэй хөгшчүүд мннь
Ира:
Яг үнэн
2022-09-21
зочин:
хойд илээ яралтай хаах хэрэгтэй байна да
2022-09-21
боссон хөх боов бүлгэмд:
Oросын төлөө бусад Mонголчуудаа доромжлоод байдаг нөгөө боссон хөхсөн боов... бишээ.. босгоод хөхсөн боов ч билүү юу билээ.. аан тийм босоо хөх бүлгэмээ укрианд очиж Oросынхоо төлөө байлдаач ээ.. ядаж тэнд ачигч тогооч ч болохноо хийгээч.. энд бусдыгаа доромжилж Aзизовын бах тавыг хангаж байхаар..
2022-09-21
Өмхий өвгөн Путинээс болоод Монгол зугтсан оросуудаар дүүрэх нь, бид хөгжихын тулд юуны өмнө оросуудаас салх хэрэгтэйшт
2022-09-21
Ира:
Яг үнэн