Олон нийтийн эсэргүүцэл дэгдсэн Иранд интернет сүлжээ доголдож эхэлжээ
2022-09-22

Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж буй Иранд интернет сүлжээ доголдож эхэлсэн талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, нутгийн оршин суугчид гар утаснаасаа интернетэд холбогдож чадахгүй байгаагийн дээр зарим олон нийтийн сүлжээ ажиллахгүй байгаа гэнэ. 

 

Ийнхүү интернет сүлжээ доголдохоос өмнө Ираны Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Исса Зарепур "аюулгүй байдлын асуудлаас болж зарим талаар интернет сүлжээг хязгаарлаж болзошгүй" хэмээн мэдээлж байлаа. Гэхдээ чухам ямар хязгаарлалт хийх талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

 

Үүний дараа интернет сүлжээ доголдох болсон нь иргэдийг цахим ертөнцөөр эсэргүүцэлд уриалахаас сэргийлсэнтэй холбоотой байж болзошгүй аж. Иранд цагдаагийн газар саатуулагдсаныхаа дараа нас барсан 22 настай Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал лхагва гарагт ч үргэлжилсэн байна. Махса Аминиг "хижаб буруу өмссөн" гэсэн шалтгаанаар цагдаагийнхан саатуулж, цагдаагийн хэлтэст хүргэсний дараа "зүрх нь зогссон" гэсэн шалтгаанаар эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ. Үүний дараа идэвхтэн эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал үйлдэж, хижабаа шатаан, эрхийнхээ төлөө тэмцэх болсон юм.

 

ЗАЛУУ БҮСГҮЙН ҮХЛИЙН ДАРАА ИРАНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЛД НЭГДЭЖ, ХИЖАБАА ШАТААЖ БАЙНА

Ираны эмэгтэйчүүд Тегеранд эсэргүүцэл зохион байгуулж, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагссанаасаа болж ихээхэн хохирол амсчээ. Iran Wire сонины мэдээлснээр, жагсагчдыг нулимс асгаруулагч хий, галт зэвсэг ашиглан хүчээр тараасан бөгөөд есдүгээр сарын 18-ны байдлаар уг жагсаалд оролцож байхдаа цагдаагийн хүчирхийлэлтэй тулгарсны улмаас 38 хүн шархдаж, тав нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол гурав нь галт зэвсгийн шарх авчээ. Ираны олон эмэгтэй эсэргүүцэл илэрхийлэн хижабаа шатааж, үсээ тайрч эхэлсэн байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Манайхан муу ч гэсэн ардчилсан улс юм даа.
2022-09-22