Ираны эсэргүүцлийн идэвхтнүүдийн нэг болох бүсгүйг цагдаагийнхан буудан хороожээ
2022-09-26

Иранд "хижабаа буруу өмссөн" хэмээн буруутгагдан цагдаагийнханд баривчлагдаж, улмаар нас барсан залуу бүсгүйн үхэлтэй холбоотойгоор эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсан тэмцэж, улмаар энэ эсэргүүцэл Ираныг бүхэлд нь хамарч, эсэргүүцэл  нь эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Эсэргүүцэгчдийг тараахын тулд хууль сахиулагчид хүч хэрэглэж байгаа гэх мэдээлэл гарч байсан бөгөөд энэ үеэр идэвхтнүүдийн нэг бүсгүйг буудан хороосон талаар Ираны сэтгүүлч Масих Алинежад мэдэгджээ.

 

Тодруулбал, "Хижаб буруу өмссөн" хэмээн саатуулагдаж, улмаар амиа алдсан Махса Амина бүсгүйн үхлийн дараа өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын оюун санааны нөлөөлөгчдийн нэг, идэвхтэн 20 настай Хадис Нажафиг Ираны цагдаагийнхан буудан хөнөөсөн гэж сэтгүүлч Твиттер хуудсандаа бичжээ. 

 

"Түүнийг Хадис Нажафи гэдэг байсан. Тэр ердөө 20 настай байсан, Караж хотод цээж, нүүр, хүзүүн тус газраа зургаан удаа буудуулж амиа алдсан гэж эгч нь надад ярилаа" хэмээн сэтгүүлч масих Алинежад Твиттер хуудсандаа бичжээ. Сэтгүүлчийн өгүүлснээр, амиа алдсан бүсгүй жагсаалын өмнө хижабгүй зогсож, бусдыг уриалж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсны дараа идэвхтэн бүсгүй ихээхэн алдаршсан гэнэ. 

 

Иранд долоо хоног өрнөсөн жагсаалын үеэр 35 хүн амиа алдсан гэж тус улсын албаныхан мэдэгдсэн бол жагсаал зохион байгуулагчид "дор хаяж 50 хүн амиа алдсан" хэмээн мэдэгджээ. Ираны Батлан хамгаалахын сайд Ахмад Вахиди мэдэгдэл хийхдээ үймээн дэгдээгчид эмх журам, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа тул ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой хэмээн онцолсон юм. Түүнчлэн Махса Аминагийн үхлийн шалтгаан нь цагдаагийнхантай огт хамаагүй хэмээн мэдэгджээ. 

 

Залуу бүсгүйн үхлийн дараа Ираны эмэгтэйчүүд эсэргүүцэлд нэгдэж, хижабаа шатааж байна

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02