III Чарльз Сунакийг Ерөнхий сайдын албанд томилж, эхний үүрэг даалгавраа өглөө

Их Британийн хаан III Чарльз Риши Сунакийг тус улсын Ерөнхий сайдын албанд томилсныг баталлаа. Түүнчлэн эхний үүрэг даалгавраа өгсөн бөгөөд энэ нь шинэ засгийн газрыг бүрдүүлэх асуудал байсан гэж Букингемийн ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Риши Сунак энэ албанд очсоноор Британийн хамгийн залуу, Их Британийн түүхэн дэх анхны энэтхэг гаралтай Ерөнхий сайд болж байгаа юм. Тэрбээр албан ёсоор үг хэлснийхээ дараа сайд нарын танхимын гишүүдээ томилно гэж ВВС мэдээлжээ.
Эргэн сануулахад, өмнөх Ерөнхий сайд Лиз Трасс 10 дугаар сарын 20-ны өдөр огцорч байгаагаа зарласан юм. Консерватив намаас олгосон эрх үүргийг хэрэгжүүлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, огцрохоор болсноо зарлаж байв. Ингэснээр сүүлийн гурван сард Британид гурвантаа ерөнхий сайд солигдож байгаа юм.
Британийн хамгийн залуу, Ази гаралтай анхны Ерөнхий сайд Риши Сунак
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ