FAZ: Дайчилгааны дараа эх орноосоо явсан оросуудын тоо 400 мянгад хүрсэн
2022-11-03

ОХУ-ын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа энэ улсын иргэд олноор хилийн чанадыг зорьсон. Дайчилгаа зарласны дараа манай улсын хилээр гэхэд л 6000 орчим хүн нэвтэрсэн гэх мэдээлэл бий. 

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зарласан дайчилгаа эхэлснээс хойш нийтдээ 400 мянга орчим хүн эх орноосоо явсан гэж барууны орнуудын засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Германы Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлжээ. Энэ тоонд дайны дараа Оросоос явсан хүмүүс багтаагүй гэж эх сурвалж онцолсон байна. Түүнчлэн Оросын олон иргэн эх орондоо дайчилгаанаас нуугдаж байгаа гэх бөгөөд тэдгээрийн тоог гаргаагүй аж.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 21-ний өдөр эхэлсэн хэсэгчилсэн дайчилгаа өнгөрсөн долоо хоногт дууссан талаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Путинд илтгэсэн юм. Дайчилгааны явцад төлөвлөж байсны дагуу 300 мянган хүнийг цэрэгт татсан тул ийнхүү дайчилгааны ажлыг дуусгасан гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн. Мөн төлөвлөсөн тооны хүнийг дайчилсан тул 11 дүгээр сарын нэгэнд эхэлсэн намрын цэрэг татлагаар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны бүс рүү илгээхгүй гэж мэдэгдэж байлаа.

 

ОХУ-Д ХЭСЭГЧИЛСЭН ДАЙЧИЛГАА ДУУСАЖ, НАМРЫН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Хоёрдугаар сарын сүүлээр Украин руу халдсан ОХУ-ын арми найман сар гаруйн хугацаанд ихээхэн хохирол амссан талаар барууны тагнуулын газрууд мэдээлсээр байсан. Улмаар есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь ОХУ цэргийн хохирол их амссан гэдгийг батлах үйл явдал болсон гэж ажиглагчид үзэж байв. Өнгөрсөн сард эхэлсэн энэхүү дайчилгаа дууссантай зэрэгцэн намрын цэрэг татлага Орост эхэлж байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13