АНУ-д дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр шагнал болох хоёр тэрбум долларын эзэн тодорчээ
2022-11-09

Америкийн Powerball лоттоны тохирол 11 дүгээр сарын тавны өдөр болсон ч ялагч тодроогүйн улмаас жекпот буюу гол шагнал нь 1,9 тэрбум доллар болж нэмэгджээ. Энэ нь лоттоны түүхэн дэх хамгийн их мөнгөн шагнал болох бөгөөд даваа гарагт энэ шагналын эзэн тодорч болзошгүй талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа.

 

Түүхэн дэх хамгийн их жекпот буюу Америкийн сугалааны ялагч хоёр тэрбум доллар хожиж болзошгүй

 

Энэ шагналын хэмжээ 2,04 тэрбум долларт хүрсэн бөгөөд эзэн нь тодорсон гэж Лос-Анжелес Таймс сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Лос-Анжелесийн дагуул хотоос тасалбар худалдан авсан хүн 2,04 тэрбум долларын жекпот шагналын эзэн болжээ. Сугалааны зохион байгуулагчид ялагчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Зургаан тоог зөв таасан өөр хүмүүс гарч ирвэл шагналыг тэнцүү хуваан олгох аж. 

 

Өмнө нь жекпотын дэлхийн дээд амжилт 2016 онд тогтоогдож байсан аж. Тухайн үед жекпот 1,59 тэрбум долларт хүрч, гурван ялагч хувааж авчээ. Бямба гарагт болсон тохирлоор зургаан тоог зургууланг нь таасан тасалбар гараагүй ч таван тоо таасан 16 хүн тодорч, тэд тус бүр нэг сая долларын шагнал хүртсэн байна. 

 

Powerball  лоттоны тасалбар хоёр долларын үнэтэй, 1992 оноос эхлэн явагдаж буй энэ сугалаанд АНУ-ын 50 мужийн 45-д нь явагддаг аж. Сугалааны зургаан гол дугаарыг таасан хүн жекпот ялагч болно. Жекпотын ялагч болсон тохиолдолд мөнгөө багасгасан дүнгээр шууд бэлэн мөнгөөр авах эсвэл 29 жилийн туршид жил бүр тодорхой тооны мөнгө авах гэсэн хоёр хувилбараар шагналаа авдаг гэнэ. Ихэнх ялагчид шагналаа бэлнээр авах хувилбарыг сонгодог аж. Бүх тоог таасан тасалбар олон байвал жекпот шагналыг тэнцүү хуваан олгодог юм байна. 

Shuud.mn
Сонин хачин