Истанбулд үйлдэгдсэн алан хядах ажиллагааны сэжигтнийг баривчилжээ
2022-11-14

Ням гарагт Туркийн Истанбул хотын төвд дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ алан хядах ажиллагааг үйлдсэнд сэжиглэж буй этгээдийг баривчилсан талаар TRT суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Истанбулд болсон дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн гэсэн мэдээлэл гарч байсан ч бөмбөг үлдээгээд явсан хүнийг баривчилсан талаар Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдсэн байна. Энэ халдлагын ард Туркэд хориотой, Сирид үйл ажиллагаа явуулдаг Курдистаны Ажилчны нам болон Ардчилсан нэгдлийн нам байгаа гэж Дотоод хэргийн сайд мэдэгджээ.

 

Дэлбэрэлт 11 дүгээр сарын 13-ны ням гарагт болсон юм. Энэ дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Өмнө нь Туркийн дэд ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ алан хядах ажиллагааг эмэгтэй хүн үйлдсэн байж болзошгүй гэж онцолж байв.

 

Туркэд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэж, олон хүн амиа алдав

ВВС агентлагийн мэдээлснээр, Истанбулын Истикляль хэмээх жуулчид болон нутгийн оршин суугчид ихээр цугладаг гудамжинд энэ дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн гэж Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэн байна.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин