Дуда: Польшид унасан пуужинг хэн хөөргөснийг батлах баримт бидэнд алга
2022-11-16

Польшийн нутаг дээр унасан пуужинг аль улс хөөргөсөн гэдгийг батлах баримт байхгүй байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ. Гэхдээ энэ пуужинг Орост үйлдвэрлэсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж. 

 

"Пуужинг хөөргөсөн талыг батлах ямар ч баримт одоогоор алга. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Пуужинг Орост үйлдвэрлэсэн байж магадгүй" хэмээн Анжей Дуда мэдэгджээ. Түүнчлэн энэ болсон үйл явдал дахин давтагдахгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Түүнчлэн, НАТО-ийн гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу холбоотнуудтайгаа шуурхай зөвлөлдөх хүсэлтийг Польш гаргаж болзошгүй хэмээн Дуда мэдэгджээ. Энэ заалтад, НАТО-ийн гишүүн орон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус болон аюулгүй байдалд аюул заналхийлвэл зөвлөлдөнө гэж заасан байдаг аж.

 

Мөн Польшийн нутаг дээр пуужин унасантай холбоотойгоор Польш улс холбоотнуудын хамтаар агаарын орон зайд хийх мониторингийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

 

ОРОСЫН ПУУЖИНГУУД ПОЛЬШИЙН НУТАГТ УНАЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутаг дээр хоёр пуужин унасан  талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Пуужингууд Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд байрлах Пшеводув суурингийн нутагт унасан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сансараас харж болно доо. Хүсэхгүй нхөр байна. Варшав дээр унасан ч ийм юм хэлээд зогсох нээ. Айж байна.
2022-11-16