Төрийн байгууллагууд алдаа завхралаа хүлээн зөвшөөрсөнгүй
2023-01-17

Өрхийн мэдээллээ засуулаад хүсэлт гаргасан өдрөөс Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

 

Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох асуудал Монгол төрийн үнэн төрхийг харуулж байна. Цахим үндэстэн болох зорилготой манай улсын төрийн мэдээлэл ямар ч эмх цэгцгүй, шинэчлэл хийдэггүй, алдаа завхралаар дүүрэн байгааг улс даяараа харлаа. Гэр бүлийг хүүхэдгүй болгосон эсвэл танихгүй хүүхэд нэмж бүртгэсэн, огт машингүй хүнийг машинтай болгосон гэхчлэнгээр алдаа завхрал тоо томшгүй гарлаа. Гэвч төрийн байгууллагууд энэ алдаагаа хүлээн зөвшөөрсөнгүй. Харин иргэдийг буруутгаад өнгөрлөө. 

 

ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр "Монгол Улс анх удаа төрийн мэдээллээ ашиглаж, тооцоолол хийсэн" гэдгийг удаа дараа давтан хэллээ. Түүнийхээр бол анх удаа ашигласан учраас алдаа завхрал гарах нь ойлгомжтой бололтой.

 

 

Монгол Улсад бүртгэлгүй юм үгүй. Шинэ хүн мэндэлсэн, нас барсан, үл хөдлөх хөрөнгө авсан, зарсан, машинтай болсон гэхчлэнгээр бүхнийг төрийн байгууллагуудад бүртгүүлж, тодорхой үйлчилгээнүүдийг авдаг. Гэтэл өнөөдөр иргэд өөрсдөө мэдээллээ бүртгүүлээгүй, засаагүй буруутнууд болоод өнгөрч байна.

 

ҮСХ, ТЕГ, НДЕГ, АТҮТ, УБЕГ гэсэн төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхүүдээ үнэлсэн гэнэ. Үнэлсэн аргачлал нь Бразил, Турк, Тайланд зэрэг дэлхийн 40 гаруй оронд ашигладаг өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэдэг тооцоолол гэв. Ямар ч аргаар бодсон Монголын төрд байгаа мэдээлэл нь худал хуурмаг, алдаа завхралаар дүүрэн учраас үнэн зөв хариу гарахгүй. Иргэдийг дүүрэг хороо, улсын бүртгэлийн байгууллага, татвар, нийгмийн даатгал, авто тээврийн газар руу дахин давтан явуулж, чирэгдэл учруулахаас цаашгүй. Энэ бол монгол төрийн завхарсан үнэн төрх.

 

ҮСХ- ны дэд дарга Д.Лхамсүрэн "Өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн аргачлал зөв ажиллаж байгаа гэдэгт боловсруулсан баг, ажлын хэсэг бүрэн итгэлтэй байна" гэв. Төрийн мэдээлэл нь алдаагаар дүүрэн байхад үнэн зөв ажиллах уу? Үнэн зөв ажилласан юм бол яагаад иргэдийн хүүхэд алга болж, нэмэгдэж бичигдээд байгаа юм бэ. Хэнийг хуураад байгаа хэрэг вэ?

 

 

Монгол Улс  970 мянган өрхтэй. Үүнээс 568 000 өрх нь 0-18 насны хүүхэдтэй. Эндээс 78 000 өрхийн 113 000 хүүхэд Хүүхдийн мөнгөнөөс хасагджээ. Хэмнэлт нь 10 тэрбум төгрөг. Монголын төр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа гэнэ. 

 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны цөлмөлт, тендер гэхчлэнгээр төрийн булхай луйварууд хэдэн их наядаар яригдаж байхад ийм хэмнэлт хийж, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаагаасаа ичих хэрэгтэй. 

 

Монгол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, 91 хувьд нь сарын 100 мянган төгрөг өгөхдөө ч төрийн байгууллагууд ажлаа зөв хийсэнгүй. Иргэдэд асар их чирэгдэл учруулж, бөөн бухимдал дагууллаа. Хамгийн харамсалтай нь алдаа завхралаа хүлээн зөвшөөрсөнгүй.

 

Б.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Юм хийж байгаа хүмүүсийн хариуцлага, мэдлэг чадвар ясархуу түвшинп байгааг энэ хүүхдийн мөнгөтэй холбоотой зүйл тодорхой харууллаа. Хүмүүс ажлаа хэрхэн гурилддагийн тод жишээ. Ийм байхад улс хөгжих үү?
2023-02-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-26
За айлд мөнгөтэй, мөнгөгүй айлын 2 хүүхэд орж ирлээ гэж бодъё нэгд нь бэлэг өгөөд нөгөөг нь үүнд бүх вм байгаа, аав ээж нь аваад өгнө дөө яахав яахав гэж болохуу. Өвөө эмээ нь үр ач нараа ялгаж хасч бэлэг өгдөг билүү. Эсхүл цэцэрлэг сургууль бас ингэж тооцож хасдаг билүү? болдоггүй биз дээ. 100,000 төг үүнтэй л адил юм.
2023-01-18
Зочин:
Бүх муу мэдээг бичиж бгаа сэтгүүлчдээс болж хэрүүл эхэлдэг ,тэд үхвэл таарна
2023-01-17
зочин:
Ард түмнээ буруутгахаас өмнө өөрсдөөсөө алдсан алдааныхаа төлөө хариуцлагаа хүлээ. Шийдвэр гаргахаас өмнө энэ бүртгэлээ засаж залруулах бүрэн бололцоо байсан шүү дээ. Өөрсдөө хариуцлагаа хүлээх нь ёс суртхуунд таарна шүү. Ард түмнээ буруутгах ёс зүйд үл нийцнэ.Бүртгэлийн байгууллага нь ямар ажил хийчихээд ард түмнээ буруутгаж байна вэ?
2023-01-17
DD:
Juum khiideg ulsuud baga aldaa gargadag juum!!!
2023-01-17
ZZ:
Ene ulsiin khurliin gishuud arai davarch bna aa, ajil khiikh gej jaadaj bui khuviin kompanaa daramtlaad suuj taarakhgui, uursduu khiisen zuil juuch baikhgui, juum khiideg khumuusee ingej bolokhguiee, ed nariig odoo 2024 onii songuuliar namtai n' tsug archij khajakh heregtei boljee!!! ARD TUMEN
2023-01-17
Хуцдаг нохойнуудыг буудчих юмсан
2023-01-17
Б.Энхбаяр гишүүний хоёр нүүр:
Сонсголд багаараа ирсэн Эрэлийг хурал даргалагч Б.Энхбаяр “банкнаас авсан бэлэн мөнгөө хэнд өгсөн, хааш нь хийсэн бэ? Хэд дахин асуув. Өнөөх нь “хувийн компанийн дансыг шалгаах нь гал тогоондоо юу хийсэн, юу идсэнийг асуухтай адил байна” гэж хэлэнгүүт микрофоныг нь хаачихав. Эрэлийг хяргачих шахсан Б.Энхбаяр гишүүн яг араас нь орж ирсэн нам нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Вестерн холдинг” компанийг харин долоож өгөв. Компанийн удирдлага болох С.Бямбацогтын төрсөн дүү нар захирал С.Балжиннямаас авхуулаад бүгд гадаадад яваа юм байх, нэг нь ч ирсэнгүй. Б.Энхбаяр: “Энэ компанийн зээлийг ХБ түргэн өгөхгүй, яагаад удаасан юм бэ? Арай гэж зээл авсан чинь Чингис хаан банк “төлбөрийн чадваргүй“ гээд гүйлгээ саатуулсан бна. Ийм хэцүү бхад харин ч үйлдвэрээ барьсан нь “гайхамшиг” ухааны юм ярив. Компани талаас ямар ч тайлбар авах байтугай нэг ч хүн ирээгүй ҮНЭН ДААМ бна. Дүр эсгэдэг шигээ шударга бсан бол Б.Энхбаяр: "Зээл авахад С. Бямбацогт нөлөөлсөн үү? Хөгжлийн банкинд томилсон түүний бие төлөөлөгч, надтай МАН-ын бүлэгт хамт ажиллаж бсан ХБ-ны дэд захирал асан, одоо хоригдож бгаа Энхбат нөлөөлсөн үү?" гэж асуух блаа. Ядаж С.Бямбацогтын дүү нарыг авчирч болсонгүй юу? МАН -ын бүлэгт ажиллаж бхад чинь тусалж бсан "сайн ах" чинь С.Бямбацогт гэдгийг мэднэ. Төр түшиж бгаа бол намчирхаж, ингэж улаан цайм хоёр нүүр гаргахгүй ээ Б.Энхбаяр аа!! Яг ийм юм болсон. Худлаа гэвэл ухраагаад үзээрэй
2023-01-17
Гудамжинд гарч молоконы лааз өшиглөх цаг нь дөхөж л байгаа новшнууд даа
2023-01-17
Өөрсдийнхөө алдаа завхрал чадваргүй байдлаа иргэд рүүгээ бухах хэрэг байна уу урд нь зүгээр л аваад байсан нь яагаад зүрүүтэй болдог байна
2023-01-17
ХАР ХЭРЭЭ ШИГ ХЭДЭН ХУЛДУ СЭТГУУЛЧ ХЭЛЭД ОИЛГОХГУИ БАИНА
2023-01-17