Туркэд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 30-ийг давлаа
2023-02-06

Турк улсад даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас олон хотод байшин барилга нурж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэлт үргэлжилсээр байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Туркэд хамгийн дээд зэргийн түгшүүр зарлажээ

Туркийн өмнөд хэсэгт болсон 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 31-д хүрсэн талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. Зөвхөн Шанлыурф мужид гэхэд л газар хөдлөлтийн улмаас 12 хүн амиа алдсан байна. 

 

Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сиритэй залгаа хилээс холгүйхэн даваа гарагт 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг Туркийн 10 муж, түүнчлэн Ливан, Сирийн оршин суугчид ч мэдэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин