Жүжигчин Ю А Ин олон жилийн турш Propofol хэрэглэж байсан нь илэрчээ
2023-02-10

БНСУ-ын жүжигчин Ю А Ин Propofol (нэг төрлийн хар тамхи) хэрэглэсэн хэргээр байцаагдаж байгаа аж. Одоогоор түүний хилээр гарах эрхийг хаасан байгаа ба Propofol-г байнга хэрэглэдэг эсэхийг шалгуулахаар шинжилгээнд өгсөн байна. 


Уг шинжилгээний хариу гарч 2021 оноос эхлэн пропофолыг байнга хэрэглэж эхэлсэн гэдэг нь илэрчээ. Мөн 2021 хэд хэдэн эмнэлгүүдээс пропофолын жор авч байсан гэнэ. 


Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яам (МХХЯ) Ю А Иныг пропофол хэрэглэсэн болохыг мэдмэгцээ цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргажээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмийн жороор олгодог эмнэлгүүд, тэдгээрийг авч буй өвчтөнүүдийн талаарх мэдээллийг агуулсан удирдлагын нэгдсэн систем мөн Ю А Инаас гадна 50 хүнийг шалгаж байгаа гэв. 

Shuud.mn
Сонин хачин