Хойд Солонгосын онгоцны хэлтэрхий Шар тэнгист унажээ
2023-05-31

БНАСАУ лхагва гарагийн өглөө цэргийн тагнуулын хиймэл дагуултай пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон талаарх мэдээлэл гарсан.

NHK: Хойд Солонгосын хиймэл дагуул сансрын орон зайд гарч чадсангүй

Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр  БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас пуужин Шар тэнгист унажээ. Хэдийгээр анхны удаад амжилтгүй болсон ч ойрын үед шинэ пуужин хөөргөнө гэж эрх баригчид нь найдаж байгаа талаар энэ мэдээлэлд онцолсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар тавдугаар сарын 31-ний 06:27 (Улаанбаатарын цагаар 05.27) цагт "Маннигён-1" цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөжээ. Хөдөлгүүрийг асаах үед хөдөлгүүрт гэмтэл гарч, улмаар пуужин Шар тэнгист унасан байна.

 

Пуужингийн хэлтэрхийнүүдийг 08:05 цаг орчимд Очхандо арлаас 200 км зайд олсон гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлжээ. Одоо хэлтэрхийнүүдийг далайн ёроолоос гаргах ажлыг хийж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
"онгоцны хэлтэрхий" юм уу, пуужингийн хэлтэрхий юм уу??
2023-05-31