Жуулчны тэмдэглэл: УЛААНБААТАРЫН ГУРВАН СОНСГОЛОНТ ЧИМЭЭ
2023-06-02


Монголын нийслэл дэлхийн бусад томоохон хотуудын адилаар олон мянган дуу чимээтэй. Хөдөлгүүрийн чимээ, түргэн тусламж, цагдаагийн машины дуут дохио, барилгын чимээ, сурталчилгааны дуу, орчин үеийн эстрад хөгжмийн хэмнэл гээд л. Гэхдээ Улаанбаатарт өөрийн гэсэн, зөвхөн түүнд л байх өвөрмөц дуу чимээ бий. Эдгээрийг өөр хотын өдөр тутмын амьдралаас олж сонсох боломжгүй хэмээн өмнө нь “Улаанбаатарын гурван өнгө”, “Улаанбаатарын гурван амт” тэмдэглэл хүргэж байсан, зохиолч, сэтгүүлч Ольга Тамайо онцолжээ. 

Монгол хэл 

Тэнгэр баганадсан барилгууд, автомашин дүүрэн орчин үеийн Азийн хотоор алхаж явахдаа, загварлаг хувцасласан хүмүүсийн дунд ч хөл нийлүүлэн явахдаа говийн салхины сэржигнэх, гол, горхины хоржигноон, туурайн төвөргөөнийг олж сонсоно. Надад монгол хэл яг л ингэж сонсогддог. Энэ хэл авиазүйн онцлогоосоо шалтгаалан Европ, Азийн бусад хэлтэй адилгүй. Шивнэх мэт хэлэгдэх зөөлөн гийгүүлэгч, бүдэг сонсогдох хатуу гийгүүлэгч хослон, яг л хатуу өвлийн дундуур Монголын гүн хөх тэнгэрт нар мандах шиг сэтгэгдэл төрүүлнэ. Энэ бол миний хувьд энд ирээд өөртөө нээсэн ээлжит нээлт байлаа. 


Хотын эргэн тойронд шилэн, бетонон хана хэрэм байх ч нутгийн иргэдийн ярих чимээ байгалийн тухай, ухаант нүүдэлчин язгуурын тухай сэтгэгдлийг байнга төрүүлнэ. 


Үүний зэрэгцээ интернетийн ачаар дэлхийн өнцөг булан бүрийн олон олон хүн Эрхүү, хамбург, Марсель, Нью-Йоркод байхдаа ч тухтай буйдангаасаа холдолгүй монгол хэлийг сонсох, судлах боломжтой болж байна. Мөн Улаанбаатарт ажиллаж амьдардаг гадаадын иргэд ч монгол хэл сурч, орчиндоо илүү дасахын тулд хэлний дамжаануудад хамрагдах нь их болжээ. 


“Манай сургуульд сүүлийн жилүүдэд суралцагчдын тоо ихээхэн нэмэгдсэн. Олон нийтийн сүлжээ, Юүтүб монгол соёлыг дэлхий даяар өргөн түгээж байгаа /жишээ нь Монголын The Hu хамтлаг алдаршиж байгаа/-тай холбоотой байх. Цар тахал эхэлснээс хойш суралцагчид цахим хичээлд ихээр бүртгүүлэх болсон. Цар тахал дууссаны дараа цахим хичээл сонгох байдал багасах байх гэж бодсон ч үнэндээ алсын зайнаас суралцагчдын тоо буурахгүй байна” хэмээн “Номын гэр” монгол хэлний сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Хишгээ надад ярьсан юм. 


Түүний өгүүлснээр, цахимаар суралцагчдын тоо танхимаар суралцагчдаас илүү байгаа гэнэ. Харин цар тахлаас өмнө байдал өөр байжээ. Одоо “Номын гэр”-д монгол хэл сурч байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь хилийн чанадад амьдардаг гэнэ. 


“Манайд бараг л дэлхийн өнцөг булан бүрийн суралцагч бий. АНУ-аас хамгийн их хүн холбогдож, суралцдаг. Зарим суралцагчид Их Британи, Франц, Германид амьдардаг. Сүүлийн үед Оросоос хандах суралцагчид нэмэгдсэн” хэмээн Хишгээ ярьсан юм. 


Улаанбаатарт ирэхээсээ өмнө би ч гэсэн энэ сургуулийн цахим хичээлд хэдэнтээ хамрагдсан юм.

Уншигчид шоолох л байх, гэхдээ дэлгүүрт ороод “Танд тор хэрэгтэй юу?” гэсэн энгийн нэгэн өгүүлбэр ч монголоор ямар сайхан сонсогддог гээч. 


Хөөмийн эгшиг 

Москвад эсвэл Парист дуртай цагтаа хөөмий сонсчихно гэж огт байхгүй. Харин Улаанбаатарт бол болно шүү. Мөн сонсох ч хэрэгтэй. Нөхөр бид хоёр “Цагаан лавай” чуулгын тоглолт үзсэн юм. Төрөл бүрийн чавхдаст хөгжмийн зэмсгүүд, хөгжимдийн уран чадвар, үндэсний хувцасны гоёмсог хээ хуар гээд бүх л зүйлс нь сэтгэл татам. 


Ингээд залуухан монгол эр тайзнаа хөөмийлж эхлэхэд гадаад хүн миний “шар үс босчих” шиг л болж, хэт догдолсноос болоод нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Энэ ямар мэдрэмж байв аа? Үүнийг тодорхой нэрлэж чадахгүй юм. Гэхдээ л маш гүн гүнзгий сэтгэгдэл байсан гэдэг нь маргаангүй. Магадгүй, энэ нь байгаль эхтэй ууссан мөч, дуучны хосгүй, гайхалтай хоолойг мэдэрсэн мөч байсан байх. 


Ер бусын нам гүм

Улаанбаатар анир чимээ багатай гэдгээрээ гайхалтай том хот гэж ярих тоолонд монгол танилууд минь гайхдаг юм. Мэдээж, машинаас гарах чанга хөгжим, эсвэл шүгэл үлээх замын цагдаагийн чимээ гээд олон чимээ бий. Гэхдээ л миний Франц эсвэл Оросын хөршүүдээс ялгаатай нь энд, монгол хөршүд чимээ аниргүй амьдрах юм. Шөнийн гурван цагт хөгжим хангинуулна гэж үгүй. Эхнэр нөхрүүд хананы цаана чанга дуугаар хэрэлдэж муудалцах нь ч сонсогдохгүй. Улаанбаатарт ирээд би гудамжинд чанга дуугарч, орилж хашгичин бусдын анхаарлыг татаж яваа өсвөр насныхныг нэг ч харсангүй. Охид хөвгүүд олуулаа цугласан ч боловсон байж, өөр хоорондоо тайван ярилцана. Түүнчлэн хүүхэд нь уйлсны төлөө загнаж, бухимдаж байгаа ээжийг ч харсангүй. Монгол хүүхдүүд тун тайван, харин аав ээж нь тэднийг харахдаа зөөлөн инээмсэглэж, аз жаргалтай харагддаг.

Энэ хотын хамгийн том зах болох Нарантуул ч тайван гэдгээрээ намайг гайхшруулсан юм. Ер нь л энэ хот намайг хамгийн тааламжтайгаар гайхшруулахаа болихгүй л байна. 

Жуулчны тэмдэглэл: УЛААНБААТАРЫН ГУРВАН ӨНГӨ

Жуулчны тэмдэглэл: УЛААНБААТАРЫН ГУРВАН АМТ

Ольга Тамайо /Зохиолч, сэтгүүлч/

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-06-03
Зочин:
Улаанбаатар гэж нэг утгагүй балай хувьсгалч нэрнээсээ салахсан. Арай өөр, Чингис л биш бол өөр юу ч яахав. Нэрээ өөрчилье өө!
2023-06-03
Irgen:
Khun khunii sonsokh medremj oor l doo . Baruun Europe d bol manai khel bur yakhir khatuu sonsogddog yum gesen.
2023-06-03
Sarah Edmond:
A lot of people are going through pains in their relationship. It's hard to give up on love, pretend to be one we love is sad and to get back your joy and happiness. Love is nature and nature is always beautiful, make yourself happy again forever Get connected with Dr,Winner now, his email: Winnersspellcast@gmail.com or view his website:https://winnersspellcast.blogspot.com or WhatsApp number: +2348138289852 or via his Facebook Page ?? https://www.facebook.com/drwinnerspelltemple/
2023-06-03
zochin:
сонин юмаа, намайг залуудаа гадаадад сурч байхад нэг танил тааралдаад 2-уулаа мэндлээд ярьсан чинь хамт явсан хүмүүс "та 2 хэрэлдээд байсан уу" гэж асууж байсан. Тэгээд монгол хэл их хатуу сонсогддог гэж бодож байлаа
2023-06-02
Good
2023-06-02