АНУ-д осолдсон онгоцонд Трампын ивээн тэтгэгчийн гэр бүл зорчиж явжээ
2023-06-06

АНУ-д хувийн онгоц Вашингтоны агаарын орон зайд орж, улмаар онгоц анхааруулгад хариу өгөлгүй, ямар нэг байдлаар холбогдохгүй байсан тул онгоцыг Вашингтоны орон зайгаас шахан гаргахын тулд сөнөөгч онгоц амдан хөөргөж байсан ч нэг их удалгүй онгоц сүйрсэн талаарх мэдээлэл гарч байсан. 

 

Вашингтоны агаарын орон зайг зөрчсөн хувийн онгоц сүйрчээ


Сөнөөгч онгоцуудаар амдуулж байгаад, дараа нь сүйрсэн Cessna Citation хувийн онгоц Флоридагийн Encore Motors of Melbourne компанид харьяалагддаг, энэ компанийн захирал нь Жон Румпель гэж "Нью-Йорк Таймс" сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сүйрсэн хувийн онгоцонд Румпелийн охин, хоёр настай зээ охин, асрагч болон нисгэгч байсан гэнэ.

 

The Daily Beast  сонины мэдээлснээр, Румпель болон түүний эхнэр Барбара нар сүүлийн жилүүдэд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдэд мөнгө хандивлаж байсны дотор АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын сан руу "олон мянган доллар" хандивласан байна. Мөн Барбара Румпель Трампын захиргаатай "шууд холбоотой" гэж сонин онцолжээ.

 

Хувийн онгоц зургадугаар сарын дөрөвний өдөр сүйрсэн юм. Ослын газраас амьд хүн олоогүй. Румпелийн мэдэгдсэнээр, онгоц минутад 6000 метр хурдтайгаар доошилсон, ийм үед хэн ч амьд гарах боломжгүй гэнэ. Cessna Citation онгоц зургадугаар сарын дөрөвний өдөр Теннесси мужийн Элизабеттаунаас хөөрч, Нью-Йорк мужийн Лонг-Айленд дахь Макартур нисэх буудлыг чиглэн ниссэн байна. Гэсэн ч нислэгийн үеэр онгоц гэнэт Лонг-Айленд дээр буцаж эргэн, Вашингтоны нислэггүй бүс рүү оржээ. Агаарын диспетчер онгоцтой холбогдох гэхэд нисгэгч хариу өгөөгүй тул хоёр сөнөөгч онгоц хөөргөсөн байна. Гэхдээ сөнөөгч онгоцууд хувийн онгоц сүйрэх шалтгаан болоогүй гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
хөөрхий минь:
Трампыг хэвлэл мэдээлэлээр муулсаар байгаад муу хүн гэж харагдуулахыг долларын эзэд хичээж санасандаа хүрэв. Төрөлхийн сайн хүн бөгөөд диваажингаас энэ дэлхийг энхтайван байлгахын төлөө даалгавар авсан том тэнгэрийн элч юм. өөрөө ч үүнийгээ мэдэхгүй ч орой бүр дэлхийн энх тайваны төлөө бурханд залбирдаг.
2023-06-07
Зочин:
Америкийн долларын эзэд трампын гэр бүлийг алахаар төлөвлөсөн байна.
2023-06-06