"Улаанбаатар" олон улсын кино наадмын үзвэрийн хуваарь
2023-10-17

 

15 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам өчигдөр /2023.10.16/ эхэллээ. Нийслэлд долоо хоног үргэлжлэх эл үйл явдлын үеэр Монголын болон олон улсын 22 киног үзэгчдэд толилуулах юм. 

 

Энэ жилийн хувьд олон улсын 10, онцлох орон болох Швейцарын, баримтат гурав, Монголын дөрөв, “Үзэхийн хязгаар” хэсэгт багтсан нэг болон нээлтийн үзвэр зэрэг нийт 22 уран бүтээлийг үзэгчид “Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн” гэсэн гурван кино театрын дэлгэцээр хүлээн авах боломжтой.

 

Энэхүү наадмыг Венецийн кино наадмын “Ориззонти” төрөлд шалгарсан “Сэр сэр салхи” уран сайхны кино нээсэн бол “Баавгай болохсон”, “Шар гэгээ”, “Алдагдсан өдрүүд”, “Бүүвэй” хэмээх дөрвөн бүтээл “Монгол кино хөтөлбөр”-т багтаж, наадмын үзвэрээр үзэгчдийн хүртээл болох аж. Ингээд наадмын үзвэрийн цагийн хуваарийг танилцуулж байна. 


Shuud.mn
Сонин хачин