Ханжоу-2022: У.Сүрэнжав алтан медалийн төлөө тулалдана
2023-10-23


БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам болж байгаа бөгөөд өнөөдөр таеквондогийн төрөлд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор оролцож буй Монголын тамирчин У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн к44 ангиллын 52 кг-ын жинд алтан медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч БНХАУ-ын тамирчинтай хүч үзэхээр шалгарлаа.

 

У.Сүрэнжав шигшээд шалгарах замдаа Иран, БНХАУ-ын тамирчныг буулган авсан бөгөөд тэрбээр саяхан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, гранпри тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн юм. У.Сүрэнжав ийнхүү Азийн зуны спортын наадмын Монголын багийн медалийн салхийг хагалж байна.

Shuud.mn
Сонин хачин
barildh uu tngteerei
2023-10-23
barildn gtsnm bh ym zasaacheee
2023-10-23