Ханжоу-2022: Монголын волейболчид Японы багт хожигдов
2023-10-23

Ханжоу 2022 Азийн зуны спортын пара наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын волейболын төрөлд Монголын эмэгтэй баг Японы волейболчидтой гурван үе тоглож 3:0-ээр хожигдол хүлээлээ.

 

Дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нарын удирдлага дор Монголын багийн гарааны бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор нар тоглосон бөгөөд тэдний дараагийн учраа нь Иран Улсын баг байх юм.

Shuud.mn
Сонин хачин