Ханжоу-2022: У.Сүрэнжав Паратаеквондогийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2023-10-24

Ханжоу-2022 Азийн зуны Пара спортын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тулаанууд өчигдөр боллоо.

 

Эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд манай улсын тамирчин У.Сүрэнжав БНХАУ-ын Шау Чиантай тулалдаж 9:10 онооны харьцаатайгаар ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Ингэснээр энэ удаагийн Азийн Пара спортын наадмын Монголын медалийн салхийг хагаллаа. 

 

У.Сүрэнжав хагас шигшээд Ираны тамирчин Хоссейни Махдиа Садатыг 20:12 онооны харьцаатай буулган авсан. Тэрбээр өнгөрсөн сард Мексик улсын Веракруз хотноо болсон Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм. 

 

“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.

Shuud.mn
Сонин хачин