Ханжоу-2022: Т.Сувд-Эрдэнэ тавдугаар байрт орлоо 
2023-10-24


БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн тэмцээнд дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор Монголын гурван тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн G1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Индонезийн бөхтэй барилдаж, хоёр вазаригаар ялагдлаа.

 

Монголын жүдочид тэмцээнийхээ эхний өдрийг тавдугаар байр эзэлсэн амжилтаар үдэж байгаа ба өнөөдөр Монголын гурван жүдоч татамид гарна. Өдгөө 21 настай Т.Сувд-Эрдэнэ Азийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд УАШТ-ий хүрэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хүрэл медальтай юм.

Shuud.mn
Сонин хачин