Ханжоу-2022: Монголын тэргэнцэртэй сэлэмчид анх удаа хүч сорино
2023-10-24

Сүүлийн жилүүдэд тэргэнцэртэй сэлэмний төрөл Ази тивд хурдацтай хөгжиж байгаа тул Ханжоу-2022 пара наадмын энэ төрөл маш өрсөлдөөнтэй явагдах болно. Тэмцээнд нийт 13 орны 90 тамирчин энэ сарын 23-наас эхлэн тав хоногийн турш Ханжоу их сургуулийн спорт танхимд өрсөлдөх юм. Манай улс Азийн Пара наадамд анх удаа оролцох бөгөөд 3 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин багийн болон ганцаарчилсан төрөлд оролцохоор Ханжоуд очоод байна. Монголын шигшээ баг: 


Эрэгтэй

 

  1. Баярмөнх Даваасүрэн
  2. Баасандорж Пүрэвсүрэн
  3. Нармандах Булган


Эмэгтэй

 

  1. Дамбийбалжир Цолмон
  2. Жамсранбаатар Нарантунгалаг
  3. Батхүү Даваасүрэн


Тэргэнцэртэй Сэлэмний төрөлд БНХАУ-ын тамирчид давамгайлдаг ч тэдэнтэй Ирак, Таиланд, Хонконгийн сэлэмчид ширүүн өрсөлдөх нь гарцаагүй. 


2018 оны Жакартагийн Азийн пара наадамд Хятадын баг тэргэнцэртэй сэлэмний төрлийн 18 алтан медалийн 16-г нь дангаараа авсан. Таиланд, Хонконгийн баг тус бүр нэг алттай наадмаа дуусгаж байв. 


Ханжоу Азийн пара наадмын тэргэнцэртэй сэлмийн төрөл 23-нд эрэгтэй ганцаарчилсан хүнд сэлэмний төрлөөр эхэлж, 28-нд багийн тэмцээнээр өндөрлөнө. Тэргэнцэртэй сэлэм нь Азийн пара бүх наадмын хөтөлбөрт багтсан төрөл юм.

Shuud.mn
Сонин хачин