World Combat Games-2023: Б.Хулан мөнгөн медалийн эзэн боллоо
2023-10-25

Саудын Арабын Рияадх хотод “Дэлхийн тулааны наадам” үргэлжилж байна. Спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж буй тус наадмын жюү жицүгийн -70 кг-ын жинд өрсөлдсөн “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Франц улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдснаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан болсон юм. 


Манай улсаас жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин, -70 кг-ын жинд Б.Хулан, эрэгтэйчүүдийн -85 кг-ын жинд Б.Ариунцог, пара ангилалд Э.Батболд нар оролцож байна. 

Shuud.mn
Сонин хачин
арайэмэгтэйлэг нь монгол юм биш үү
2023-10-25
Болд:
Баяр хүргэе. Амжилт хүсье. Монголынхоо нэрийг дэлхийд мандууллаа
2023-10-25