Солонгосын хоёр алдартан мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр шалгагдаж байна
2023-10-25

Өмнөд Солонгосын алдартай дуучин, жүжигчин хоёр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ял сонссон гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. 


Өнөөдөр /2023.10.25/ Кюн Хян Шинмун хэвлэлийн мэдээлснээр, "Инчоны цагдаа нар дуучин B болон жүжигчин С нарыг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж байгаа гэв. Дуучин "С"-ийн нөхөр алдартай од гэдгийг онцолсон байв. 


Харин Инчоны цагдаагийн ажилтан уг мэдээллийг баталж, одоо алдартнуудыг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Бид жүжигчин Lee Sun Kyun-наас гадна өөр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй нэгэн алдартныг шалгаж байгаа нь үнэн. Хэргийг шалгаж байгаа тул бид өөр мэдээлэл өгөх боломжгүй" хэмээх тайлбарыг өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин