Blacкpinк-ийн Лиса Хятадын хар жагсаалтад орох эрсдэлтэй байна
2023-11-02

Дэлхийн од Blackpink-ийн Лиса сүүлийн өдрүүдэд Хятадын интернет сүлжээнд ихээхэн маргаан дэгдээжээ. Тэрбээр Парис хотын тайчигчдын клубт үзүүлбэр үзүүлж олон мянган хүнд хүрсэн. Энэ нь Лисагийн Weibo дахь хаяг "Платформын дүрмийг зөрчсөн" гэх үндэслэлээр хаагджээ. Харин Blackpink-ийн бусад гишүүд болох Жисү, Женни, Рүжэ нарын Weibo хаягууд онлайн хаагдаагүй хэвээр байна.

 

CNN агентлаг Weibo болон YG Entertainment-тай холбогдож тайлбар авсан байна. "Тус улсад к-поп давалгааг эсэргүүцэх олон ажил хэрэгжиж буй. Лисагийн хувьд тус улсын хар жагсаалтад орсон байж ч магадгүй" гэжээ. 

 

БНХАУ-д K-поп фен бүлгүүд нь соёлын нөлөөнд автан хохирогч болсоор байна. Хятадын Weibo сайтад "оддыг хөөх ухаангүй зан" гэх нэрийдлээр 22 фен аккаунтыг хаасан байна. Солонгосын поп хамтлаг BTS-ийн шүтэн бишрэгчид Park Ji-Min-д 26 насны төрсөн өдөрт нь зориулан гэнэтийн бэлэгт зориулан интернэтээр мөнгө цуглуулж байжээ. Weibo "хууль бус хөрөнгө босгох" гэсэн хэмээн нэг шүтэн бишрэгчийг буруутгасан байна.

Shuud.mn
Сонин хачин
зөв-Солонгос ч гэсэн шийтгээсэй:
дэмждэг хүүхэд залуучуудадаа тайчигч хийх нь зөв хэмээн ойлгуулах нь завхайрах асуудлыг дэмжиж байгаа тул манайх ч гэсэн ийм зарчимтай байвал сайнсан.Тэгэхгйү бол од боллоо гээд тайчих клубт очоод их мөнгө өгсөнийхөө өвөрт ороод байвал ву болох вэ. үр дүн нь янхан. жишээ нь хаа сайгүй үүнийг хэвийн үзэгдэл гэж нийтээр хүлээн зөвшөөрвөл эхнэр чинь очиж мөнгөний төлөө тийм зүйл хийдэг болно.
2023-11-03