Euphoria цувралын гуравдугаар бүлэг 2025 онд гарна 
2023-11-03

Алдарт "Euphoria" цувралын гуравдугаар улирал 2025 оны дунд үед гарах төлөвтэй байгаа талаар HBO-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 


Шинэ бүлэгт дүрүүдийн таван жилийн дараах амьдрал өрнөнө гэж мэдэгдлээ. Мөн шинэ цувралд үзэгчдийн хайртай Кэтийн дүрийг бүтээсэн жүжигчин Барби Феррейра оролцохгүй болсон юм.


Анх 2019 онд цацагдсан уг цувралын эхний хоёр улирлаас бид орчин үеийн өсвөр үеийнхний амьдралын хэв маяг, хайр дурлал, нөхөрлөл зэрэг чухал сэдвүүдийн тухай олж харсан билээ. Цувралын зохион бүтээгчид нь шинэ улиралд үзэгчдийг яг ямар адал явдал хүлээж буйг зарлаагүй байгаа юм. Гэхдээ тэд шинэ түүх нь урьдынхаасаа илүү хүнд, “хар бараан” мэдрэмжийг олгоно хэмээн онцолсон байна.

Shuud.mn
Сонин хачин