BLACKPINK хамтлагийнхан Букингемийн ордонд гялалзаж байна
2023-11-22

Дэлхийн алдарт BLACKPINK хамтлаг Английн засгийн газрын урилгаар Их Британийн Букингемийн ордонд болсон Солонгос-Англи улсын хамтарсан хүндэтгэлийн уулзалтад очжээ. 


Тодруулбал тус ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, Тэргүүн хатагтай Ким Кеон Хи нарын Их Британид хийсэн төрийн айлчлалыг хүндэтгэн оройн зоог барьжээ. Уг оройн зоогт 170 орчим зочдын урьсан бөгөөд дотор нь BLACKPINK хамтлагийн Женни, Жисү, Лиза, Розе нар багтсан байна.  

 

Хаан Чарльз хэлэхдээ, “BLACKPINK нэрээрээ алдаршсан Женни, Жисү, Лиза, Розе нарыг Их Британийн COP 26-ын ерөнхийлөгчийн Элчин сайдаар, мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөө тэмцэгчээр дэлхийн үзэгчдэд байгаль орчны тогтвортой байдлын тухай мессежийг хүргэх үүрэг гүйцэтгэсэнд нь халуун баяр хүргэе. Тэд зөвхөн соёл урлагийн сурталчилах бус олон сайн үйлсэд гар бие оролцож байгаа нь маш том бахархал юм”хэмээн сайшаасан байна. 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02