Английн The Guardian сонин "Монгол хаан" жүжгийг онцолжээ
2023-11-23

БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө дөрвөн өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Иймд бид The Mongol Khan (Тамгагүй төр) жүжгийн талаар барууны хэвлэлүүд болоод урлаг судлаачдын гаргасан шүүмж, нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал,Их Британийн “The Guardian” сонинд “Монгол хаан” жүжгийн тойм-Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль нэртэй нийтлэл гарчээ. 

 

Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com

Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com

Тус нийтлэлдДуучид, бүжигчид, уран нугараачид бүхий уран бүтээлчдийн нүсэр багийн тоглолт урвалт, үрсийн золиосын тухай туульслаг дэнслэм жүжгээрээ таныг мэл гайхуулна.

Нүүдэлчин гүрний суу алдар, сүр жавхланг өгүүлэх энэ жүжиг Монголын тал нутгаас Соёлын сүр бадаргуун наадам мэт оргилуунаар довтолгон ирлээ. Чингис хааны агуу хүчирхэг ноёрхлоос ч өмнө, өдгөөгөөс хоёр мянганы тэртээд Төв Азийн тал нутагт өрнөх эл зохиол агуулгын хувьд нүсэр хэдий ч, тайвны тавил нь хоёр гоёмсог үнэгийн бүжлээр эхлэн, улмаар дуучин, бүжигчин, акробатчин, уран нугараачдаас бүрдсэн 70 гаруй уран бүтээлчдээр өргөжин нүд эрээлжлэм гялбуулах аж.

Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван үзэгдэлт эмгэнэлт жүжгээс найруулсан энэ жүжиг нь уран сайхны дүр Арчуг хааны (Эрдэнэбилэг Ганболд) түүхийг хүүрнэнэ. Хүннү гүрний хааны их хатан (Уранчимэг Уртнасан) болон бага хатан (Дөлгөөн Одхүү) хоёул зэрэг шахуу хаан ор суух нуган хөвүүдийг төрүүлснээр хаантан хаант улсаа залгамжлуулах тухайд ацан шалаанд орно. Улмаар жүжиг урван тэрслэл, шалиглал хийгээд хаан ор залгамжлахын төлөөнөө нуган үрсийг солих зэргээр цааш ээдрэн өрнөнө.

Егөөтэй нь, [төр улсынхаа төлөө] өөрийгөө золигч хааны тухай тууль атал, эмэгтэй дүрүүд нь илүүтэй сэтгэл шимшрэм аж. Эх хүний эмгэнэм уй гашуу, золио нь эртний Грекийн эмгэнэлт жүжгийн оргил “Орестей”-г санагдуулам. Баатарын найруулсан эл жүжигт эхлэх эгшнээсээ л бид туульсын нутагт зорчих мэт. Жон Мэнийорчуулж, Тимберлейк Уэртенбэйкерийн хянан зассан энэ жүжгийн хүүрнэл нь эртний аяст, сүр  жавхлант, тунхаг мэт агаад дүрүүдийн өгүүлэх нь ч аянгалан нүргэлэхийн сацуу үнэхээр аянгын ниргээнтэй ч хамсарна. Тайзнаа өрнөх үйл явдал “тас няс” хийх нь зарим үед утгаа алдсан гэмээр.

 

Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com

Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com

Эл жүжгийн амь нь цараа далайц, жүжиг тоглолтын ой тойнд багтамгүй гойд нийцэлд орших бөгөөд “Шаолиний сүнс”, “Нарны цирк”, “Араатны хаан Арслан” шоунуудын огтлолцол мэт. Даваасүрэнгийн Баярбаатар, Хатанхуягийн Хашхүү нарын дэглэсэн бүжиг нь уулга алдам агаад бүжгийн найрсал нь тоглолтын тайзнаа  гялалзах жинхэнэ од байлаа. Эл бүжгийн хоршил тайзнаа өрнөх тулаан тэмцэл, ордны орчин алийг нь ч увидаслан амилуулж, цэрэг мэт зэрэг жигдрэн хөдлөнгөө үзэгчдийн анхаарлыг хамгийн анзаарагдамгүй чухаг эд эсрүү чиглүүлэн, гар хуруу чичигнэх төдий үл ялиг үйлдлийг ч цуурайлан, тэр байтугай далд өрнөх сэтгэлийн хямрал үймрэлийг ч тодотгон үзүүлнэ.

Мөн дайтан тулалдахыг тод томруун дүрслэхийн зэрэгцээ, эцэг, эхийн энэлэн шаналлыг ч эргэлдэн хуйлран харуулна. Нэг үзэгдэлд тэд мурилзан тачаадах ад албин мэт үзэгдснээ, өөр нэгэн бүлэгт шатан дүрэлзэх Данте домгийн дүрүүд мэт хувилна.

Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон жүжгийн хөгжим нь исгэрээ, хонх, хөөмэй зэрэг уламжлалт ая аялгууг орчин үеийн хүнд аргил хэмнэл, цохилготой зохируулсан нь аваргасан биетүүд тайзнаа дэвслэх мэт сэдэл төрүүлнэ. Харин Очиржанцангийн Болдын урласан хувцас өмсгөлүүд нь уран нарийн хийцтэй түүхэн бэлгэдэл, амьтны дүр дүрслэлүүдийг хослуулснаараа мэлмий мялаасан үзэсгэл болжээ.

Англид ирэхийн өмнөхөн Хятадын захиргаан дахь Өвөр Монголд толилуулах байсан ч, Хятадын эрх баригчид элжүжгийн тоглолтыг үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзлийг дэвэргэхээс болгоомжлон цуцалсан юм. Жүжгийнутга санаа нь Уэст Эндийн тайзнаа тавигддаг нийтлэг агуулгаас тэс өмнөө бөгөөд ерөөс арилжааны өнгөөр хулдсан соёлын түүх гэлтэй. Харин тайзны арын дэвсгэрт эргэлдэн үзэгдэх гариг болон шуугин харвах сүүлт одод нь нэг л наалдацгүй. Зарим талаараа Монголын соёл түүхийн “Гладиатор” хувилбар ч гэмээр энэ зохиол бүхэлдээ оргилуун, туульслаг уянгын эмгэнэлт жүжиг ажээ. Гэхдээ нэгэнт ийм уран яруу юм хойно хэнд хамаа байх вэ” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02
Lily Bold:
чамааас ч илүү царай зүс бие хаатай хөөе
2023-11-29
Lily Bold:
?‍♀️ ийм тэнэг хүн үзээдч таашааж мэдрэхшүйлдээ
2023-11-29
K:
Явахгүй л дээ, түрхэн зуурын л үзэгдэл.
2023-11-26
Зочин:
Харин урлагт царай зүсээр янз янзийн ус байх ёстой.Битгий хадуураад бай !!
2023-11-25
Зочин:
Битгий дэмийр!! .Ёстой гоё.Дэлхийн аль ч улсад ийм янзбүрийн тансаг үндэсхэг чамин тансаг хээнцэр хувтас хэрэгсэлтэй улс тэр болгон өдрийн од шүү ! Аа ёстой янзийн янзийн гоё нээх их мэдэмхийрч тэр их бүтээлийг битгий доош нь хийгээд бай !! Дэлхийд гайхууллаа!! Яадаг юм.Монголчууд чадсан шүү !!
2023-11-25
ЖҮЖИГЧИД ЦАРАЙЛАГ БАЙВАЛ САЙН Л БАЙНА ДААНЧ ХӨДӨӨНИЙ ОРКУУД ЭЗЭЛЧДЭГ ДАНХАР ДАНХАР ТОЛГОЙТОЙ ЖҮЖИГЧИД ЗОХИОЛЫН ДУУЧИД СУИС ГЭЖ НЭГЭН ХЭВИЙН ЦАРАЙ МУУТАЙГУУДЫГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ХААВАЛ ТААРНА
2023-11-24
Зочин:
Харин урлагт царай зүсээр янз янзийн ус байх ёстой.Битгий хадуураад бай !!
Хувцас муухай байнаа . Дизайнер нь хэн гэж хужаа та нээх хужаа стилтэй
2023-11-23
Lily Bold:
?‍♀️ ийм тэнэг хүн үзээдч таашааж мэдрэхшүйлдээ
Зочин:
Битгий дэмийр!! .Ёстой гоё.Дэлхийн аль ч улсад ийм янзбүрийн тансаг үндэсхэг чамин тансаг хээнцэр хувтас хэрэгсэлтэй улс тэр болгон өдрийн од шүү ! Аа ёстой янзийн янзийн гоё нээх их мэдэмхийрч тэр их бүтээлийг битгий доош нь хийгээд бай !! Дэлхийд гайхууллаа!! Яадаг юм.Монголчууд чадсан шүү !!
Монголчуудын захиалгаар магтаад юу зайлуул. Үнэндээ жүжшжигчид нь шал царай муутай гоо зүй байхгүй. Жүжигчид царайлаг байх ёстой шд. Ийм муухай хүмүүс тоглуулбал гадаадынханд битгий үзүүл . Бид нар ийм муухай биш бага доромжлоорой царай муутай юмнууд аа . Урлагт зөвхөн царайлгуудыг л авах ёстой шд бусад улс тйим байдаг
2023-11-23
Lily Bold:
чамааас ч илүү царай зүс бие хаатай хөөе