Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин Б.Билгүүн
2023-11-24

"Fantasia studio"-ийн гоцлол хөгжимчин, хийлч Б.Билгүүн Чех улсын Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин болжээ.

 

БНЧУ-ын Прага хотын Урлагийн академи 1799 онд Эзэн хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан, тус улсын нэр хүнд бүхий их сургуулийн нэг юм.

 

Тэрбээр Чех улсыг зорьсон тухай Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Витопил өөрийн твиттер хуудаснаа мэдээлсэн байна. 

 

Баярцогтын Билгүүн нь Монгол Улсын Консерваторыг бакалаврын зэрэгтэйгээр 2017 онд, АНУ-ын Охайо мужийн Оберлинг Консерваторыг 2021 онд төгссөн. Энэ удаа Урлагийн топ академид суралцахаар Чех улсыг зорьжээ. 

 

Түүний хувьд "Disney” анимейшны ард үргэлж сонгодог оркестрын ая тоглогддог. Үзэж байхдаа аяыг нь сонссоор байгаад сонгодог хөгжимд дуртай болсон гэдэг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Би их дотогшоо, мэдрэмжээ төдийлөн илэрхийлж чаддаггүй төрлийн хүн. Хийлээр илэрхийлж чадаагүй мэдрэмжээ гаргадаг. Тэр утгаараа миний биеийн салшгүй нэг хэсэг" хэмээсэн байдаг.  

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02