Б.Гүен төгөлдөр хуурын олон улсын тэмцээнээс гранпри шагнал хүртлээ
2023-11-28

Чех улсад 56 дахь удаагаа зохион байгуулагдсан “Virtuosi per musica di pianoforte” төгөлдөр хуурын олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын сурагчид амжилттай оролцлоо. Тодруулбал, Монгол Улсаа төлөөлөн долоон сурагч, гурван багшийн хамт /Т.Нямсүрэн, Н.Ганчимэг, Г.Оюун-Эрдэнэ/ оролцжээ.


Т.Нямсүрэн багшийн шавь Б.Очир-Эрдэнэ гуравдугаар байр, Б.Энхсаруул тусгай шагнал, Н.Ганчимэг багшийн шавь Н.Саруул, Т.Оюу нар тусгай шагналаар шагнагджээ. Харин энэхүү уралдаанаас хамгийн том шагналыг Монгол Улсын консерваторийн дөрөвдүгээр ангийн сурагч, Г.Оюун-Эрдэнэ багшийн шавь Б.Гүен хүртсэн байна. Тэрбээр уралдааны нэгдүгээр ангилалд нэгдүгээр байр эзэлж, Усти над Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Энэхүү тэмцээнд 13 орны төгөлдөр хуурчид ур чадвараа сорьсон бөгөөд нийт дөрвөн ангилалтай уг уралдааны гранпри шагналыг Монголоос анх удаа ийнхүү хүртсэн байна.

 

Б.Гүенгийн хувьд тун удахгүй Чехийн Брно хотноо болох В.А.Моцартын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд мөн оролцох юм.

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02