ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга болжээ
2023-12-01

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга болжээ.

 

 

Тодруулбал, Д.Цогцолмаа нь Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. 

 

Тэрбээр нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.


Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин Д.Цогцолмаа нь өдгөөгөөс хэдхэн сарын өмнө мөн Киргизстан Улсын Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

 

Shuud.mn
Сонин хачин