Илон Маскийн ээж Ерөнхийлөгч Байденыг буруутгав
2023-12-15

Америкийн тэрбумтан Илон Маскийн ээж Мей Маск хүү нь дэлхий ертөнцийг сайнаар өөрчлөх гэж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саад болж байна гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

 

"Би Илон Маскийн ээж байна. Хүүгийн минь зорилго бол дэлхий ертөнцийг илүү сайн болгох. Харин АНУ-ын Ерөнхийлөгч түүнаийг зогсоохыг хүсэж байна" гэж Мей Маск өгүүлжээ. 

 

Тэрбээр ийнхүү мэдэгдсэн шалтгаан нь АНУ-ын Холбоо харилцааны комиссын гишүүн Брендан Каррын мэдэгдэлтэй холбоотой аж. Брендан Карр нэгэнтээ мэдэгдэл хийхдээ Илон Маскийг мөшгихийн тулд бүхий л боломжит аргуудыг ашиглана гэж Байден амласан хэмээж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин