Д.Батгэрэл Карэтэ комбат холбооны тулаанд ялалт байгуулав
2023-12-18

"Karate combat" холбооны "KC 43" эвент Лас Вегасд зохион байгуулагдаж, манай улсаас "UFC" холбоонд тулалддаг байсан цор ганц тулаанч “Талын шуурга” хочит Д.Батгэрэл боксын өлгий Куба Улсын тамирчин "Spiderman" буюу Фредди Масабог 3 дугаар үед хүнд цохилтоор унагаж ялалт байгуулжээ. 

 

Түүний өрсөлдөгч Фредди Масабо АНУ-д 1889 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Bare Knuckle Fighting Championship" холбоонд 4 тулалдаж 3 ялсан бөгөөд мэргэжлийн холимог тулаанд 5 ялсан тулаанч аж. 

Shuud.mn
Сонин хачин