ХАМАС-ын хамгийн том хонгилыг олсон гэж Израил мэдэгджээ
2023-12-18

Израил болон Газын зурвасын хооронд, хил хүртэл үргэлжилсэн, ХАМАС бүлэглэлийн газар доорх хонгилыг илрүүлсэн гэж Израилын цэргийн алба хаагчид мэдэгджээ. Энэ талаарх мэдээллийг The Jerusalim Post сонин дамжуулсан байна. 

 

Цэргүүдийн өгүүлснээр, хонгил дөрвөн километр урттай, 50 метр орчим гүнтэй гэнэ. Энэ хонгил Эрез боомт хүрэхэд ердөө 400 метр дутуу бөгөөд энэ нь Израилын цэргүүд Газын зурвасаас олж байсан хамгийн том хонгил гэж эх сурвалж онцолжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хонгилын өргөн болон өндөр нь гурван метр орчим аж. Энэ нь ХАМАС бүлэглэлийн дайчид хонгилоор автомашинтай явж, Эрез боомт руу халдахад зориулагдсан гэж цэргүүд үзэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-18