Б.Отгонболд 2023 оны шилдгийн шилдэг тамирчин боллоо
2023-12-19

Бөртэ чоно-2023 спортын оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол өнөөдөр болов. Оны шилдгийн шилдэг тамичнаар байт харвааны “Ханжоу-2023” Азийн наадмын аварга Б.Отгонболд 55 оноогоор тодорч, шилжин явах цом гардлаа.

 

Эрэгтэй шилдэг тамирчнаар Б.Отгонболд (57 оноо), Ё.Басхүү (41 оноо), С.Жамбалжамц (35 оноо) нар шалгарлаа. Харин эмэгтэй шилдэг тамирчнаар Д.Отгонжаргал (55 оноо), Э.Дэлгэрмаа (48 оноо), Л.Алтанцэцэг (21 оноо) нар шалгарсан бол шилдэг спорт тоглоомын багийн төрөлд сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг (22 оноо) тодорлоо. 2023 оны “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчин шалгаруулах санал асуулгад спортын сэдвээр дагнан бичдэг 35 сэтгүүлч саналаа өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Сүх:
Чи ацаа мэдэх үү
2023-12-19
Дэмбэрэл агсанаас хойш 50 гаруй жилийн дараа гэнэт л Байт Харвааны төрөлд том тэмцээний аврага төрсөн гэдэг утгаараа Отгонболд шилдэгийн шилдэг болсон гэж бодож байна. Тэрнээс ерөнхийдөө амжилт нь оргил үеээсээ илт муудсан байгаа Жудогийнхонд,ганцхан дажгүй барилдаад байгаа Басхүүд өгсөнгүй гэдэг яриа инээдтэй шүү.Басхүү хувиараа бол олимп дэлхийн аврага японд хоер цэвэр даруулж 2023 онд. Харин Отгонболд хувиараа далхийн аврага хятад, Олимпийн аврага Солонгос, Япон нарыг ялжээ 2023 онд
2023-12-19
Сүх:
Чи ацаа мэдэх үү